ОУ-д өнөөдөр Эхчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг 1998 оноос эхлэн 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэсээр ирсэн билээ. Эхчүүдийн өдрийг бүс нутаг бүрт үр хүүхдээ нэр төртэйгээр өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд баяр хүргэж, жүжигчилсэн тоглолт, наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээн зохион байгуулж тэмдэглэдэг юм. Мөн энэ өдөр гэр бүлийн бодлогын цаг үеийн асуудлыг хэлэлцдэг байна. ОУ-д холбооны түвшинд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд эхийн капитал олгодог болсон ба 2007 оноос хойш 3 сая гаруй гэр бүл үүнийг ашиглаад байна.Энэ хөрөнгийг хүүхдүүдийн боловсрол, эхийн тэтгэвэрийг нэмэгдүүлэх, орон сууцны байдлаа сайжруулах зэрэгт хэрэглэж болно.

Гэрэл зураг