“Нэгдсэн ОУ” нам улс төрийн бүх намуудаас хамгийн түрүүнд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нэрэллээ. Москва хотод болсон тус намын их хурал дээр одоогийн ерөнхий сайд Владимир Путины нэрийг ерөнхийлөгчид дэвшүүллээ. Түүний нэрийг дэвшүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев 9-р сард санал болгосон юм. Хэрвээ Путинг ерөнхийлөгчөөр сонгох юм бол засгийн газрын тэргүүнээр ажиллахад бэлэн байна гэж тэр мэдэгдсэн билээ. Оросын парламентын дээд танхим Холбооны хурал төрийн тэргүүний сонгуулийн товыг 3-р сарын 4-н гэж зарласны дараа ОУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил энэ долоо хоногт эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхлэл парламентын доод танхим Төрийн Думын сонгуулийн сурталчилгааны төгсгөлтэй давхацлаа. Санал хураах өдөр хүртэл яг долоо хоног үлдээд байна. Энэ хугацаанд депутатын мандатын төлөө тэмцэж байгаа улс төрийн долоон нам сурталчилгаагаа улам идэвхижүүлнэ гэсэн үг. Энэ сурталчилгааны ажил сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” дараачийн бямба гариг хүртэл үргэлжлэх болно.