«ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр Кострома хотоор радио аялал хийхийг сонсогчидоо уриж байна. Хот Оросын европын хэсгийн томоохон Ижил мөрөн ба Кострома голын эрэг дээр оршдог. Оросын сүүлчийн хаад Романов овгийн хаадын түүх XVII зүүны эхээр чухам энэ эртний хотын Ипатийн сум хийдэд эхлэсэн юм. Их ван Юрий Долгорукий Кострома хотыг XII зуунд үндэслэн байгуулжээ. Хотын цэцэглэлт хөгжил татар язгууртан Четтэй холбоотой. Монгол-татарын довтолгооны үед тэрээр оросын эрх баригчдын төлөө алба хашиж эхлэв. Чет Костромад очоод хүндээр өвчилж, Ипатий гэгээнийг зүүдлэсэн аж. Эдгэрвэл Ипатий гэгээнийг эрхмлэн хүндэтгэж сум барьж босгоно гэж тэрээр амлажээ. Чет эдгэрээд Ипатийн сум барьж эхлэв. Сум хийдийн туух-археологийн музейн даамал Светлана Виноградова хэлэхдээ: «Сум хийдийг ундэслэн байгуулсан Четийн модоор барьсан сумийг Романов овгийн хаадын 400 жилийн ойгоор сэргээн босгож эхлэв. Хожим сумийг шинээр чулуугаар барьсан аж. Одоо туунийг Троицкий дуганы дэргэд туухэн газарт нь сэргээн босгож байна» гэв. Дашрамд хэлэхэд Романов овгийн хаадын өмнө Годуновыхан Оросын хаан ширээнд сууж байсан. Тэд сум хийдийг эрхэмлэн хүндэтгэж их хэмжээний эд хөрөнгө өгч байв. Годунов язгууртнуудыг Ипатийн сум хийдийн дэвсгэр нутагт  оршүүлжээ. Гэвч сум хийд Годуновыхны эсрэг Романов овгийн хаадтай илүү нягт хэлхээ холбоотой байсан. Романовынхан одоогоос 700 жилийн тэртээ Орост эрх барьж байсан Рюриковичийнхны хамаатнууд байсан аж. Оросын хаан ширээнд тур суусан Годуновыг тэд нэр зээлдэгч гэсэн аж. Годуновынхны эсрэг хуйвалдаан дэгдээсэн Оросын ирээдүйн хааны эцэг Фёдор Романовыг Сибирьт цөлөж, гэргий хүүхдүүдий нь Ипатийн сум хийдэд хорисон билээ. Польшийн довтолгоон ба Годуновынхны хуйвалдаанд залхаж ядарсан их ноёд 1613 онд  хотод ирж, Оросын хаан ширээнд суухыг 16 настай Михаил Ромноваас гуйжээ. Тэр саналыг зөвшөөрч, эцгээ цөллөгөөнээс буцааж, сум хийдийн тэргүүн хамба болгож, самуун цаг үеийг эцэслүүлсэн юм.

Цагаан чулуут Ипатийн сум хийд Орос улсад хамгийн баян сумийн нэг болов. Романов их ноёдын танхимууд энд хадгалагдсан хийгээд одоо  «Ипатийн сум хийд бол Романов овгийн хаадын өлгий мөн» үзэсгэлэн энд ажиллаж байна. Цагаан зөөлөн модоор хийсэн сийлбэр бурхны хөрөг бухий Троицийн дуган сум хийдийн тев болсон. Дэргэд нь өндөр гонхон байгаа. Романов гаралтай английн хунтайз Кетский Майкл түүний хамгийн том хонхыг бэлэглэжээ. Модон байшин барилгын музей сум хийдийн дэргэд өргөн уужим талбай эзлэж байна. Энд Ижил мөрөн орчмын бух нутгийн эртний байшин, сум үзэж болно. Худалдааны ордон Кострома хотын төв талбайд байна. XVIII-XIX зүүны үед  энд боов, загас, мах худалдаж байсан. Оросын бух өнцөг булангийн худалдаачид бараа таваараа ийшээ авчирж байв. Одоо ч Бяслагийн бирж зуун хэсэгт нь ажиллаж байна. Костромагийн нэрд гарсан бяслаг төдийгүй оросын янз бурийн бус нутгийн суун бутээгдэх үүнийг энд худалдаж байна. Маалинг эдлэл Костромагоос авч явдаг. Ийн жинхэнэ даавуугаар хийсэн ширээний бүтээлэг,гар нуурний алчуур, гоё тансаг хувцас олон жил хэрэглэгдэнэ.