Сочи хотод 2014 онд зохиогдох өвлийн   Олимпийн тоглолтуудын спортын барилгууд 2011-2012 онуудад улирлын шалгаруулалтын тэмцээн явуулахад бэлэн болжээ.  Энэ тухай Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак энэ долоо хоногт Сочи хотод болж өнгөрсөн Европын Олимпийн хорооны ерөнхий ассамблейн хуралдаан дээр мэдэгджээ. 2014 оны өвлийн Олимпиадын бэлтгэл хир явагдаж байна гэдгийг Европын Олимпийн хорооны ерөнхий ассамблейд оролцогчид өөрийн нүдээр харсан юм. Олон улсын Олимпийн  хорооны тэргүүн Жак Рогге, Европын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Патрик Хикки нар болон  европын орнуудын олимпийн хорооны төлөөлөгчид  уулан дахь болон эргийн ойролцоох биеийн тамир спортын объектууд дээр хүрэлцэн очив. “ Бид шалгалтын уралдаан тэмцээнийг зохион явуулахад бэлтгэж  байна. Энэ улиралд Сочи хотод  уулын цанын спортын ДАШТ, фристал, сноуборд, биатлон болон цанын уралдааны   тэмцээнийг  зохион явуулна гэж Өвлийн Олимпийн асуудал хариуцсан Оросын Засгийн газрын шадар сайд Дмитрий Козак ярьлаа: «Энэ өвөл үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнүүд зохиогдоно. Эдгээр нь  бидэнд  энэхүү баярын сүр хүчийг мэдрэх боломж олгохын зэрэгцээ биеийн тамир спортын объектуудыг болон тэдгээрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн шалгалт болж байгаа  юм.  Энэ жил спортын  уулын бүх төрлийн спортын тэмцээнүүдийг явуулах объектуудыг бэлэн болгоно. Дараа жилийн 5-р сараас эхлэн 9 сар хүртэл бид  спортын төв  ордноос бусад бүх спортын орднуудыг барилгын ажлыг дуусгана. 2012 оны намар -2014 оны өвөл  эргийн ойролцоох объектуудад  тестийн тэмцээнүүд зохиогдоно. Түүнчлэн уулын спортын илүү өндөр түвшиний  бүх төрлийн тэмцээнүүдийг давтагдан явагдана.  Үүнд чаргатай бобслей, трамплинаас үсрэх зэрэг  тэмцээнүүд орно. Эдгээрийг бид зохион явуулахаар төлөвлөөд байна, амжилттай явагдана гэдэгт эргэлзээ үгүй юм» гэж тэр хэллээ. Ерөнхий ассмблей олимпийн төслийн хэрэгжилтэнд эерэг дүн өгсөн юм. “Ажлын гүйцэтгэлийн дэвшилтэд би сэтгэл хангалуун байна” гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхиийлөгч Жак Рогге сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Сочигийн гол ажлынхаа тухай энэ ажлыг эхний өдрөөс нь хариуцаж авсан   Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жан Клод Келли  ингэж ярьсан юм: « Энэ удаагийн миний айлчлал бол миний 23 дахь удаагийн айлчлал юм. Дахин тэмдэглэхэд энд бол нөсөр бүтээн байгуулалт, нөсөр том  төсөл хэрэгжиж байна. Барилгын ажилд 55 мянган хүн оролцож байна. Энд минут бүр үнэ цэнэтэй, бүх юм цаг хугацаандаа бэлэн болно гэдэгт би итгэл дүүрэн байна.  Энэ бол маш том шоу, жинхэн баяр болно. Миний  сэтгэл их хөдлөж байна» гэж тэр хэлсэн. Объектуудын өртөг нэмэгдэж байна.  Үүнд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Хамгийн түвэгтэй объектуудыг холбооны төсвөөс санхүүжүүлэх боломжууд  бий гэж Дмитрий Козак хэлсэн юм.