Дэлхийн нөөц баялаг эрчимтэй өсөн нэмэгдэж байна. 2030 он гэхэд  жилд 6000 гаруй доллар авдаг хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгднэ. БРИКС булгийг оролцуулан зах зээл нь эрчимтэй хөгжиж байгаа улсууд мөн өсөлтийг бараг бүрэн хангана. Дэлхийн хэрэглээний хандлагыг судласан Goldman Sachs-ын шинжээчидийн дүгнэлт хийжээ. Goldman Sachs-ын илтгэлээс харахад бур 2020 он гэхэд эдий засаг нь эрчимтэй хөгжиж буй орнуудад хэрэглээний хэмжээ 13 триллионд хүрнэ. Энэ нь дэлхийн нийт хэрэглээний 43 хүвь билээ. Эдүгээ өсөлт 20 гаруйхан хувь байгааг харгалзвал энэ нь нэлээд их өсөлт билээ. БРИКС булгийн орнуудад хэрэглээ ийнхүү эрчимтэй нэмэгдвэл АНУ-ынхтай тэнцэх бас нэг лут том хэрэглээний зах зээл бий болно.

Хямралаас хойш БРИКС бүлэг гол төлөв дотоодын эрэлтийг урамшуулах замаар хөгжинэ гэж эдийн засагчид үзэж байна. Энэ нь уламжлалт зах зээл буурч буй нөхцөлд зүй ёсны үйл явц болов. Орос улсад хэрэглээ эрс нэмэгдэх учир төрөөс түүнийг арга буюу хязгаарлана гэж шинжээчид таамагласан юм. Хятадын тухайд гэвэл тансаг эдлэлийн эрэлт хөгжингүй бусад орнуудаас илүү их байна. Хун ам зүйн хүчин зүйлийн шахалт Хятад Энэтхэг хоёр улсад нэмэгдэв. Зарим тооцоолтоос харахад Хятадад хүн ам дутамд ногдох хэрэглээ өнөөгийн Германыхны тэн хагастай  тэнцвэл гариг дэлхийд чөлөөтэй нөөц үгүй болно . БРИКС булгийн орнуудад хэрэглээний өсөлт дэлхийд тодорхой хэмжээний сорилт учруулж байгаа боловч цаашид хөгжингүй орнуудад хэрэглээ саатаж, эрчимтэй хөгжиж байгаа улсуудад нэмэгдсээр байх болно гэж оросын ФБК аудитын компанийн Эдийн засаг,эрх зүйн сургуулийн  ерөнхий захирал Сергей Пятенко үзэж байна: «БРИКС булгийн гишүүн улсууд ойрын 20 жилд нэлээд түргэн хөгжинэ гэх нь ухаалаг таамаглал мөн. Энэ нь Goldman Sachs–ын  өөдрөг таамгналын үндэс болсон байх. Харин хөгжил эрчимтэй болох үү? Эрчимтэй хөгжинэ гэж өөдрөг үзэлтэй шинжээчид үзэж байгааг» Сергей Пятенко тэмдэглэв.Goldman Sachs БРИКС булгийн хөгжлийн өнөөгийн хурдацыг хэтийн хөгжилтэй холбон үзснээрээ алдсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискийн үзэж байна. Дэлхийд олон зүйл өөрчлөгдэж мэднэ. БРИКС булгийн улсууд «бусээ арга буюу чангатгаж» болзошгуй гэж Иосиф Дискин хэлээд: «Дэлхийн эдийн засаг жигд бус хөгжиж байна. Эрчимтэй хөгжиж байгаа улсууд  юуны туруунд Хятад Энэтхэг хоёр улсын өсөлтийн хэт өндөр хурдац буурч магадгуй. Иймээс хэрэглээний өслөт нь ч багасана» гэв. Ингээд Европ ба АНУ-ын хэрэглээний илүү хэмнэлтэй загвар эрчимтэй хөгжиж байгаа орнуудыг ч хамарч болзошгүй хэмээн зарим шинжээч таамаглав. Тэнд ганц улирлын хямдхан бараа таваар биш удаан эдэлгээт чанар сайтай эдлэл илүү их эрэлт хэрэцээтэй байх болно. Экологи ба нөөцийн оновчтой ашиглалтад гойд анхаарал тавьна. Мөн хандлага одоо Хятадад мэдрэгдэв. Хэт их зардлаар  өндөр хурдацад хурснийг тус орны удирдагчид ойлгож байна. Санхуугийн илүү хатуу шинэ нөхцөлд БРИКС булгийн улсуудад илүү оновчтой хэрэглээ « туйлд хүрсэн хэрэглээг» сольж мэднэ.