Өнгөрсөн 7-р сард шинэ Үндсэн хууль баталсны дараа    Мароккогийн анхны  парламентын  сонгууль явагдаж, санал хураалт 45 % болжээ.  Бямба гаригаас шилжих шөнө холбогдох мэдээллийг тус улсын дотоодыг хамгаалах яам тараажээ.  Шинжээчдийн үзэж буйгаар, сөрөг хүчний  “Исламын шудрага шүүх болон хөгжил” нам ялах магадлалтай байна. Түүний эсрэг засгийн газрын тэргүүн Аббас эль-Фасси тэргүүтэй “Тусгаар тогтнол” нам болон сангийн сайд Салахеддин Мезуар тэргүүтэй “Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн” намын эвсэл тэмцэнэ. Ялсан нам засгийн газрыг бүрдүүлэх эрхийг авна.