НАТОгийн нисдэг тэрэгнүүд Пакистаны газар нутагт түрэмгийлэн орж, тус улсын баруун-хойд хэсгийн пакистан-афганистаны хилийн ойролцоох цэргийн баазыг бөмбөгджээ. Энэ тухай Би-би-си пакистаны тагнуулын мэдээг иш татан уламжилжээ. Орон нутсгийн телевизийн сувгийн мэдээлснээр, бөмбөгдөлтөнд пакистаны 14 цэргийн албан хаагч амиа алджээ. Өөр хэдэн хүн шархадсан аж. Пакистаны зэвсэгт хүчний  төлөөлөгч дайралт хийсэн болон хүний амь эрсэдсэн тухай болсон явдлыг  баталжээ. Гэхдээ нарийн ширийн юм мэдээлээгүй байна. НАТО гийн ивээл доорхи Афганистаны Олон улсын эвслийн хүчнийхэн   мэдэгдэхдээ:  хилийн  орчимд болсон явдлын тухай тэд мэдэж байгаа бөгөөд тэд энэ тухай мэдээлэл цуглуулж байна гэжээ. НАТОгийн эвсэл нэг бус удаа пакистаны цэргийнхэн рүү дайралт хийж байгаа юм. Өнгөрсөн оны 9-р  сарын 30 нд тус улсын омгийн Оракзай мужид натогийн цэргийн хүчнийхний цохилтонд  2 хүн алагдаж,  4 хүн шархадсан юм. Уг явдал Исламабад, НАТО хоёрын хоорондын харилцааг хөргөхөд хүргэсэн юм.