2014 оны Өвлийн  Олимпийн тоглолтыг  бэлтгэх хороо гайхамшигтай ажиллаж байна гэж Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Жак Рогге мэдэгдлээ. “Сочийн Олимпийн бүтээн байгуулалт хурдацтай  явж байгаа төдийгүй, төлөвлөгөөний дагуу, чанартай хийгдэж байна гэжээ. Сочийн бүтээн байгуулалт сайн явагдаж байна  гэж барилгын мэргэжилтэн, барилгачид багтаасан  ОУОХ ны шинжээчид ийм дүгнэлтийг хийсэн” гэж Рогге хэлжээ.  Тэрээр зуны, өвлийн урладаан тэмцээнүүдийг явуулах боломжтой  хар далайн эргийн хотын хосгүй газар зүйн хосгүй  сайхныг  үнэлэв.