Оросын төлөөлөгчид «Екатеринбург ЭКСПО-2020» төслийг Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 150 дахь ерөнхий бага хурал дээр танилцуулав. Ази Европын уулзар дээр оршдог энэ хот бас  үзэсгэлэнг зохион явуулахыг эрмэлзсэн Тайландын Аюттхая, Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай, Туркийн Измир, Бразилийн Сан-Пауло зэрэг хотоос хэд хэдэн давуу талтай байна. Орос улс бур эхнээс «ЭКСПО» үзэсгэлэнд оролцож байгаа боловч түүнийг улс орондоо зохион явуулаагүй. Оросын төлөөлөгчид «Екатеринбург ЭКСПО-2020» төслөө Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны ойн ассамблей дээр танилцуулав. Их соёл, асар их нөөц боломжтой улс Уралтай танилцахыг дэлхийн янз бурийн орны оршин суугчдыг уриж байна гэж аж үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко хэлээд: «Урал бол Европ Азийн газар зүйн хил билээ. Энэ хил олон ард түмнийг зааглаж холдуулах биш нэгтгэн нягтруулж,олон зүүн жилийн турш  янз бурийн соёл,уламжлалтай хүмүүст ойлголцох боломж олгож байна. 180 ард түмэн оршин суудаг Орос улсийн ойлголцолын бэлгэ тэмдэг болсон юм. Бид «ЭКСПО-2020» үзэсгэлэн улс орныхоо түүхэнд анх удаа хүлээн авч, бүтээлч хүчин төгөлдөр давшингуй хөгжиж байгаа шинэ Орос улсыг дэлхийд нээхийг эрмэлзэж байна» гэв.

Екатеринбургад гаргах үзэсгэлэнгийн гол үзэл санаа суулийн үеийн бух «ЭКСПО»-д зонхилсон хотуудыг тогтвортой хөгжүүлэх сэдвийг олон улсын хэмжээнийх болгоход оршино. «Екатеринбуг-2020» -ны үзэл баримтлал  туух ба гол үнэ цэнт зуйли нь тусган харуулсан үзэсгэлэнг бэлтгэхийг улс бурт санал болгож байна. Үзэсгэлэн бур зургаан хэсэгтэй байх болно. Анхны хэсэг нь оролцогч орны түүхтэй танилцуулна. 2 дахь нь улс орны амьдралд шийдвэрлэгч ур нөлөө үзүүлсэн үндэсний баатруудын намтрын товч найруулал болж,3 дахь нь төр улсыг үндэслэн байгуулсан түүхэн  үндсэн үеийг тусган харуулах юм. «Мөргөлдөөн ба түүний зохицуулалт» хэсэг олон улсын ба дотоодын мөргөлдөөн ба түүний хор уршгийг арилгах тухай обьектив үзэл санааг тусгана. Мөн хүн төрөлхөтний оюуны хөгжилд улс орноос хувь нэмэр оруулах хувьсгалт үзэл санааг тусгах хэсгийг « Хязгаарг үй оюун» хэмээн  гарчиглана. Түүнээс гадна үзэсгэлэнд оролцогчид манай гариг дэлхийн ирээдүйн тухай санаа бодлоо илэрхийлнэ. Оросын төлөөлөгчид үзэсглэнг «Дэлхий дахины оюун:хүн төрөлхтөн нэгдсэн яриа хэлцээнд» уриан дор  2020 оны 5-р сарын нэгнээс 10-р сарын 31-нийг дуустал ажиллуулахыг санаачлав: «Орос улс «ЭКСПО»-гийн  үзэл санааг дэлхий дахины оюун хэмээн нэрлэхийг санал болгов. «ЭКСПО-2020» бидний хувьд эмгэнэлт хэрэг явдлыг аль болохоор цөөрүүлж, аль болох их амжилт гаргахын тулд хөгжингүй соёл сэтгэлгээний  бух давуу талыг олон улсынх болгоход туслах дэлхийн яриа хэлцээ юм. Сансандаа хурнэ гэдэгт итгэж байна. Ажил нэгтнууд маань бидний мэд үүлгийг өндөр үнэлнэ гэдэгт найдаж байна» гэж сайд Виктор Христенко хэллээ. «ЭКСПО-2020» үзэсгэлэн ард түмэн бурийн онцлогийг үндэслэн соёл иргэншлийн түүхийн талаар оюуны шинэ зөвшөлцлийг дэлхийн соён гэгээрүүлэгчдэд санал болгох дэлхийн шинэ түүх  зохиогдох мөрийн хөтөлбөр болох ёстой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.