0Өнөөдөр Оросын нийслэлд Москва хотод хуучин үеийн трамвайнуудын үзэсгэлэн ажиллана. Энэ арга  хэмжээ нь анхны алдарт  “А” /”Аннушка”/ трамвайны 100 жилийн ойд зориулагджээ. “А” үсэгний хэвтэй анхны трамвай 1911 оны 11-р сард  явж эхэлжээ.  Тэр үед Бульварное кольцо буюу гудамжны дугаригаар явж, Кремлийн эрэг дээр,  1936 онд тэндхийн  ган замыг хураах хүртэл явж байжээ. Өнөөг хүртэл замын чиглэл нэг бус удаа өөрчлөгдөж байсан төдийгүй түүнийг хэсэг хугацаагаар хүртэл явахыг нь хорьж байжээ. Хуучин үеийн трамвайны цуваа орчин үеийн “Аннушка” трамвайны шугамаар 15 км аялна гэж Москва хотын тээврийн “ Мосгортранс” Интерфакс агентлагт уламжилжээ