“Росатом” төрийн корпорац анхны шинэ үеийн цөмийн мөс хагалагч  онгоц ойрын үед барихаар төлөвлөж байна. Хойд тэнгисийн замаар богино хугацаанд Оросын  Европын хэсгээс Алс Дорнодод  хүрэх усан онгоцуудыг дагаж явах энэ төрлийн гурван онгоцыг үйлдвэрлээд байгаа  юм. Арктикийн мөсөн талыг богино хугацаанд 3 метрийн зузаан мөсийг зүсч хэрэх онгоцны хурдаар туулж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Үүний өмнө хийж байсан мөс хагалагч онгоцноос ялгаа нь нээлттэй тэнгист ажиллахаас гадна голын адагт ажиллах боломжтой юм. Орос улс мөс хагалах маш хүчтэй флоттой бөгөөд тэрхүү онгоцыг зохион бүтээх, барих, ашиглах хосгүй туршлагатйа юм.