Ливийн Үндэсний шилжилтиийн зөвлөлийн /ҮШЗ/ тэргүүн Мустафа Абдель Жалиль Хартумд айлчлахдаа Суданы засгийн эрх баригчдад Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэл явуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Энэ тухай өнөөдөр италийн “Коррьере делла сера” сонин уламжлав. Үндэсний шилжилтийн   зөвлөлийн  тэргүүн хэлсэн үгэндээ,  Судан нь ҮШЗ-д зэр зэвсэг нийлүүлж түүгээрээ Муаммар Каддафийн талынхныг ялахад хувь нэмрээ оруулсан гэжээ.  Суданы ерөнхийлөгч Омар аль Баширын тэмдэглэснээр, ШҮЗ –д туслах болсон  шидвэр нь  Олон улсын шүүхийн тогтоолтой холбоотой аж.