Египтийн нийслэл  Каирт жагсагчид шинэ ерөнхий сайд Камаль аль-Ганзурийг хүлээж авсангүй.   Баасан гаригт хэдэн зуун босогчид  аль-Газурийг нэвтрүүлэхгүй гэж   засгийн газрын хаалгыг бүслэн авчээ. Жагсагчид түүнийг еөрнхийлөгч асан Хосни Мубаракийн талын хүн гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, 78 настай аль-Ганзурийг дэндүү хөгшин гэж үзэж байгаа юм. Тахрир талбайн  босогчид цэргийнхнээс МАГАТЭ гийн ерөнхийлөгч асан аль-Барадей тэргүүтэй иргэний ерөнхийлөгчийн зөвлөлд засгийн эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Египтийн цэргийн дээд зөвлөл шинэ ерөнхий сайдыг тус улсыг удирдах хамгийн өргөн эрх дархыг олгожээ. Аль-Ганзури нь засгийн газрыг байгуулахаар зөвлөлдөж эхэлжээ. Тэрээр сайд нарт нэр дэвшигчдийг хэлэлцэхэд улстөрийн бүх намуудаас хүлээж авахад  бэлэн гэв.  Засгийн газрыг ирэх мягмар гаригаас өмнө байгуулах ёстой аж.