Нэг баррель нефтийн  үнэ 60 доллар хүртэл унасан ч оросын төсөв тэснэ. Ийм мэдэгдлийг Оросын Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Анатолий Силуанов хийлээ. Түүний үзэж байгаагаар тус улсын сүүлийн гурван жилд хуримтлуулсан  эдийн засгийн нөөц нь дэлхийн санхүүгийн хямрал дахин гархад айлтгүй аж. Оросын гурван жилийн төсөвт нэг баррель  нефтийн үнийг 93-100 долларт тооцож суулгаж өгчээ. Чухамхүү  ийм үзүүлэлт нь Нөөцийн санг бүрэн дүүргэх боломжтой бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах юм. Гэхдээ үүнтэй зэрэгцэн оросын эрх баригчид  үнэ ханш унах тохиолдолд нөөцийг хуваарилах төлөвлөгөөг боловсруулсан юм. Одоо улсын нөөцийн санд 55 сая тэрбум доллар, харин үндэсний баялагийн санд 84 тэрбум доллар байна. Үүн дээр байгууллагууд  болон нийгмийн эмзэг бүлэгийнхэнд нэмж дор хаяж 6 тэрбум долларыг хуваарилах боломж бий юм. Энэхүү хямралыг эрсэг төлөвлөгөөг шинжээчдийн  ирээдүйтэй гэж үнэлж байна.  Тэдний үзэж байгаагаар дээрх төлөвлөгөө нь  Орос улсыг  ямарчшинэ хөтөлбөр болон эдийн засгийн хэрэгслийг хэрэгжүүлэхгүйгээр   өөрийн хүчээр давахад туслах аж. Харин хүндрэлүүд гарвал, түүнээс хойш зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөд гарч болох юм гэж  санхүүгийн зах зээлийн  “Грандис Капитал “ удирдах газрын захирал Михаил Козаков ийн ярьж байна: «Одоо дэлхийн эдийн засгийн өсөлтийн нийтлэг удаашрал түгшүүр төрүүлж байна.  Энэ ажиллагаа үргэлжилнэ. Нэг бол нефть болон металлын хэрэглээ буурна, гэтэл энэ нь оросын төсвийн   болон оросын үйлдвэрүүдийн ашгийн гол эх үүсвэрүүд.   Хэрвээ муу болгоомжлолууд биелэлээ олох юм бол Хятад, АНУ тай импортын нөөцөө багасгаж эхлэнэ, энэ нь Орос руу шууд цохилт болно» гэсэн үг. Гэхдээ  Оросын эдийн засаг зөвхөн нефтийн үнэнээс нөлөөлтэй төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтаас бас шалтгаална. Хэрвээ түүхий эдийн үнэ үргэлжлэн унасаар байх юм бол чухамдаа  гадаадын хөрөнгөний хүчээр тогтвортой байдлыг хангаж магадгүй юм гэж “Норд капитал” судалгааны компаний захирал Владимир Рожанковский     тэмдэглэж байна: «Манай эдийн засгийн томъёо бол нефть нэмэх гадаадын хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл  FDI /Foreign direct investment/. Сүүлийн тоо баримтаар тэдгээрийг зогсоож чадах хүч олсон аж. Тэгээд ч дэлхийд Оросын компаниудыг их сонирхож байна. Үүний нэг илрэл бол саяхын “ Unilever”корпорац оросын “Калина “ компанийг худалдаж авсан явдал юм. Үүний өмнө Pepsi  “Вим –Билль –Данн” арилжаа хийгдсэн  байлаа.  Тиймээс Орос улс бизнесийн хувьд гадаадын сонирхлыг эс татна гэдэг бол огт худал зүйл юм.   Орос улсад  өөр нэг  хүзэр байгаа юм шүү. Тэр нь юу гэвэл дэлхийн томоохон эдийн засагтай орнуудад тулгараад байгаа их өрийн асуудал   Орост үгүй.  Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид ойлгож байдаг юм» гэж хэллээ. Тэгсэн ч Орос улс дэлхийн эдийн засгийн байдлаас дэндүү хамааралтай байдаг. Европын бүсэд хямрал гархад хөрөнгийн урсгал  багасна. Европын эдийн засгийн асуудал нь АНУ, Хятад улсыг тогтворгүй байдалд хүргэж, эцсийн дүнд нефтийн эрэлт хэрэгцээ унана.  Энэ бүгд нь оросын эдийн засгийг дайрна. Гарц нэг л байна:түүхий эдийн хараат байдлаас гарах, харин эдийн засгийн түүхий эдийн бус салбарыг хөгжүүлэх ажил эртнээс явагдаж байна. Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн ярьснаар  энэ утгаараа эдийн засгийн өсөлт өндөр байгаа бөгөөд хамгийн гол нь тогтвортой өсч байна.