Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4 нд болно. Өнөөдөр Орос улсын парламентын  Холбооны зөвлөлийн дээд танхим  ийм шийдвэрийг  гаргалаа. Оросын Үндсэн хуулиар, Холбооны Зөвлөл нь ерөнхийлөгчиййн сонгуулийн товыг 100  илүүгүй хоногийн өмнө бөгөөд санал хураалт явуулах хүртэл 90 ээс доошгүй  хоногийн хугацаанд тогтосоон байх ёстой юм.  Үүний дараа парламентын дээд танхим сонгуулийн товыг зарлаж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх  албан ёсны сурталчилгааны ажил эхлэнэ. 11-р сарын 27 нд Москвад оросын засгийн эрх барьж байгаа “ Нэгдсэн Орос” намын их хурал болно. Энэ хурлаар тус нам ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчийг зарлана. Үүгээр Оросын ерөнхийлөгчийн сонгуульд  тус намаас одоогийн Оросын ерөнхий сайд Владимир Путины нэрийг зарлах нь  аль хэдийнээс тодорхой болсон  юм.