Мароккод баасан гаригт тус улсын парламентын   доод танхимын урьдчилсан сонгууль болж байна.  Үүний дүнд тус улсын шинэ ерөнхий сайдыг сонгох болон ардчилсан сонгууль явуулах парламентын дийлэнхи орсон засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх аж. Танхимын суудлын төлөө 30 гаруй нам өрсөлдөж байна.  Сонгууль нь 2012 оны намар явагдах ёстой байсан юм. Гэтэл өнгөрсөн  7-р сард тус улсын  ван VI Мохаммед засгийн эрхийн байгууллагуудыг  шинэчлэх болон шинэчлэлийг идэвхитэй явуулах үүднээс хугацаанаас өмнөх сонгуулийг явуулахаар санал гаргасан  юм. Өнгөрсөн зун бүх ард түмний санал асуулгаар  вангийн санаачилсан ардчиллын өөрчлөлтүүдийн үндэс  болсон  тус улсын шинэ Үндсэн хуулийг сайшаан дэмжисэн юм.