Иракийн Басра хотод дэлбэрэлт гарсны улмаас 19 хүн амиа алдаж, 65 хүн шархаджээ. Ийм нарийн мэдээллийг шархдагсдыг хүлээж авсан эмнэлгийн эмч нар уламжилжээ. Нас барсан болон шархадсан хүмүүсийн ихэнхи нь анхны  дэлбэрэлтийн дараа тус газар ирсэн  цагдаагийнхан болон цэргийнхэн байна.  Хоёр дэлбэрэх бодисийг мотоциклд бэхлэн тавьсан нь зэрэг дэлбэрчээ. Гурав дахь дэлбэрэлт нь хэргийн газар түргэн тусламжийн машинууд ирэх үед дэлбэрчээ. Энэхүү алан халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байна.