Япон улс 1910-1945 онуудад Солонгосын колончиллын үеэр хийсэн гэмт хэргийнхээ төлөө уучлал гуйх ёстой.  Энэ тухай баасан гаригт БНАСАУ ын тэргүүлэх сонин ”Нодон синмун” уламжилжээ. Токио Хойд Солонгост холбогдох мөнгөн нөхөн олговор хийх ёстой эс тэгвэл Япон “солонгосын ард түмний өстөн дайсан үүр үлдэх болно ” гэж  Пхеньяны мэдэгдэлд дурьджээ. Колончлолын үед японы империалистууд солонгосын ард түмнийг үндэсний ухамсраас нь салгаж, материаллаг нөөцийг нь дээрэмдэж тонон, солёын үнэт  өвийг устгахыг оролдсон гэж хэвлэлд дурьджээ.  Тэд 8 сая гаруй хүнийг цөллөгт явуулж уурхайд болон төрөл бүрийн цэргийн объектуудад хүчээр  хүнд хүчир хөдөлмөр  хийлгэсэн юм.  “Нодон синмун”сонины уламжилснаар 1 сая хүн амь үрэгдсэн. БНАСАУ нь нэг бус удаа Японоос уучлалт гуйж, нөхөн олговор төлөхийг шаардсан.  Гэтэл Токио “өнгөрсөн үед японы милитаристуудын   хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй” байна гэж хэвлэлд уламжилжээ.