Японы автомашины томоохон үйлдвэрлэгч Nissan Motors Co  -компани 56 мянга орчим машиныг буцаан татаж авч байгаа тухайгаа мэдэгдэв.  Dualis болон  X-Trail  sport загварын машинуудын  зогсох дохионы гэрэл асахгуй байгаа болон түлш гоожих боломжтой гэмтлүүдийг илрүүлжээ. Санал гомдол ирүүлсэн эдгээр машинууд нь 2007 оны 4-р сараас 2010 оны 10-р сар хүртэл хугацааг хамарч байгаа аж.