2020 оны Зуны Олимпийн Токиод тоглолтуудыг зохион явуулахыг дэмжих  комиссийг  Японы ерөнхий сайд Ёсихиро Нода тэргүүлнэ. Японы ХМХ үүдийн уламжилснаар Нода нь Засгийн газрын өмнөөс тус улсад  Олимпиад явуулах захиалгыг дэмжихийн тулд  комиссийн дээд зөвлөлийг тэргүүлэх саналыг хүлээн авчээ.   Японд 2020 онд Олимпийн тоглолтуудыг явуулах нь Япон улсыг өнгөрсөн 3-р сарын 11 нд гарсан байгалийн сүйрлийн дараа сэргэн мандасныг харуулах зорилготой аж. Олон улсын Олимпийн хороо Доху /Катар/, Стамбул /Түрк/, Мадрид /Испани/, Рим /Итали болон Токио /Япон/  хотуудыг 2020 оны зуны  Олимпийн тоглолтуудыг явуулах нэр дэвшигчээр батлаад байгаа юм. Нэр дэвшигчид нь ойрын хоёр жилд хоёр  ОУОХ ны хяналтын ажиллагаанд хамрагдана. Ялагчийг 2013 оны 9-р сарын 7 ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айресд зарлана.