БРИКСийн орнууд /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад  болон ӨАБНУ / Сирийн хэрэгт оролцохгуй байхыг шаардав. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон нөхцөл байдлыг зөвхөн улс-төрийн дипломат  аргаар зохицуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдон өнгөрсөн пүрэв гаригт Москвад Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн байдлаар  БРИКСын  болон ӨАБНУ ын ГХЯ ны орлогч сайд нарын уулзалтын дүнгээр  хамтарсан мэдэгдэл гарлаа. Арабын орнуудын лигийн санаачилсан төлөвлөгөөнд  Сирийн хямралыг шийдвэрлэхэд авууштай цорын ганц хувилбар нь талуудыг энх тайвны яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэх юм гэж Москвагийн уулзалтанд оролцогчид мэдэгдэж байлаа. Үүнтэй НАТОгийн эвслийн цэргийн ажиллагаа нь НҮБ ын АЗ ийн тогтоолын заалтуудад нийцэж байсан эсэх дээр Ливийн туршлагыг судлах  шаардлагатай байна гэж уг баримт бичигт дурьджээ. БРИКСийн төлөөлөгч ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  болон Персийн булангийн аюудгүй байдал түгшээж    байгаа тухай мэдэгдлээ. Тэд Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх санал зөрөлдөөнөө улс төрийн яриа, хэлэлцээрээр шийдвэрлэхийг уриалахын хамт хүчирхийлэл, заналхийллийн эсрэг байгаагаа илэрхийллээ.