Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн оросын  олон зорилтот сөнөөгч Су-30МК2   онгоцыг J 16 болгон хувилж авна.  Энэ тухай гонконгийн цэргийн "Канва" сэтгүүл Хятадын үндэсний ардын чөлөөлөх армийн эх сурвалжийг иш татан уламжилжээ. Хятадын үндэсний ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн агаарын нисэх хүчний өнгөөр будасан Хятадын шинэ сөнөөгч  олон зорилтот J 16  онгоцыг Шэньяны онгоцын үйлдвэрт хийсэн гэж сяахан сэтгүүлчдэд үзүүлэх сургууль хийжээ.  Ер нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэнд хамгийн түрүүнд  сөнөөгч онгоцнуудыг нийлүүлдэг байна. Түүнээс нилээд хойно онгоцыг  өргөн хүрээтэй ашиглах тухай яригддаг юм.Шинжээчид, сөнөөгчийг оросын Су-30МК2 ориг онгоцноос хувилсан гэж үзэж байна.  Су-30 МК2 хэдэн ширхэг онгоцыг БНХАУ Орос улсаас албан ёсоор 2000 оны дунд үед худалдаж авсан юм.

   «Канва» сэтгүүлийн нийтэлснээр Хятадын Үндсэний чөлөөлөх арми  оросын  Су-30МК2 сөнөөгч онгоцны тодорхойлолтуудад сэтгэл хангалуун байдаг аж. Цэргийнхэн Хятадын Үндэсний чөлөөлөх армийн цэргийн боломжуудыг өргөтгөх зорилгоор оросын  энэхүү онгоцны хятад хувилбарыг үйлдвэрлэхийг шаардаж байгаа аж. Ингэхдээ, усан дээрх  байлдаанд илүү ач холбогдол өгөн,  түүн дээрээ хятадын усан онгоцны эсрэг пуужинг  ашиглах аж.  Хэвлэлд уламжилснаар,  ийм төрлийн дуураймал J 16  24 онгоц  бэлэн болоод байгаа аж.   Шинжээчид J 16  онгоц дээр   хоолойн тийрэлттэй  хөдөлгүүрийг  суулгаж, харин их биеийн бүцийг оросын хэвээр нь үлдээх байх гэж таамаглаж байна. Хятадын тэнгисийн цэргийн хүчинд  нийллэх оросын   Су-30МК2  онгоцыг дэндүү санагдуулах сөнөөгчид нь Хятад улс арми шинэчлэхийн тулд өөрийн хүчээр  бие даан  зэвсгээ үйлдвэрлэхийг зорьж байна гэдгийг энэ удаа дахин  баталж байна гэж  оросын нисэхийн асуудлын шинжээч Максим Пядушкин үзэж байна

   «Мэдээж хэрэг энэ нь хятадын онгоцны үйлдвэр чанарын хувьд өсч байгааг харуулж байна.Тэд үүнийг ихэнх тохиолдолд оросын мэргэжил нэгтнүүдийнхээ  бүтээлийг ашиглан хийж байна. Хятад улс оросын сөнөгч онгоцыг хувлж буй нь анхны оролдлого биш юм.  Эхлээд тэд хэдэн ширхэгийг худалдаж аваад, дараа нь түүнийгээ дурайлган  бие даан хийхийг оролддог юм. Хятадын зах зээл чухалд тооцогдож байсан оросын экспортлогч нарт энэ нь  төдийлөн таатай санагдаггүй юм. Оросын Рособоронэкспорт байгууллага хятадын талтай рюуны өмчийн эрхийг сахиж байх талаар аль хэдийнээс яриа хэлэлцээ хийж байгаа юм.  Гэтэл бодит амьдрал дээр тэд хувилах ажлаа үргэлжлүүлсээр л байна.Нөгөөтэйгүүр, хятадын аж үйлдвэр оросын сөнөгчүүдийг бүрэн хуулбарлаж чадахгүй байгааг хэлэх нь зүйтэй юм. Миний ойлгож байгаагаар онгоцын их биеийг болон авионикийн ижил системийг болоод хөдөлгүүрийг хуулбарлах өндөр технологи тэдэнд байхгүй» гэж Максим Пядушкин тэмдэглэв.

   Өнгөрсөн  хавар Интернетэд болон албан сны ХМХ-д дээр  хятадын хөлөг онгоцны тавцангийн сөнөөгч онгоцны зураг гарч ирсэн юм. J 15  нэртэй энэхүү онгоц нь оросын СУ -33 онгоцны дуураймал. Шинжээчдийн  үзэж байгаагаар зөвлөлтийн цаг үеийн СУ-33 онгоцыг тэд Украинаас худалдан авч, өөрчлөн өөрийн онгоцыг гаргажээ. Хятадын онгоц үйлдвэрлэгчдийн хуулбарлах дуршилыг Орос улс  Хятад улстай цэрэг-технийкийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ  анхаарахаас аргагүй юм. Тухайн үедээ Бээжин Орос улсаас СУ-33  хоёр онгоцыг тухайн загварын  цэрэг-техникийн тодорхойлолтыг үнэлэхийн  тулд  худалдаж авахыг оролдож байсан юм. Харин тэр үед   Москва технологи алдагдана гэж болгоомжлон өөрийн сөнөөгч онгоцыг худалдахаас татгалзсан байсан юм.