Европын сансрын агентлаг оросын «Фобос-Грунт» гариг дундын аппаратаас телеметрийн мэдээлэл авч амжсан байна. Орос улсад суугаа тус агентлагийн төлөөлөгчдийн газрын ажилтан Рене Пишелийн мэдээлснээр тус мэдээллийг Орос улсад явуулсан байна.Мэдээллийн агуулгыг задлан  мэдэж амжвал ямар учраас автомат багаж хоёр долоо хоногийн өмнө зохих тойрог замд гарч чадаагүй нь тодроно. Эцэст тус аппаратыг ажиллуулж болзошгүй. Тэгвэл «Фобос – Грунт»  Ангараг гаригийн дагуул Фобос руу явж, хөрсний  сорьц  авах юм.