Дэлхий үнэтэй нөөцний үе шатанд ирээд байна. Хорь, гучин  жилийн дараа эрчим хүчний, усны болон хүнсний нөөц бидэнд хүрэлцэхгүй болоод, харин шинээр эрэл хайгуул хийхэд хүнд, зарлага ихтэй болно. Ийм анхааруулгыг McKinsey Global Institute /MGL/ үндэсний тээврийн судалгаан шинжилгээний байгууллагын шинжээчид ирүүлээд байна.

   Хамгийн хачирхалтай юм  гэвэл байгалийн дайсан нь цатгалан, бүх юманд сэтгэл хангалуун  хүн өөрөө  байх юм.  Байгалийн нөөц хурдан шавхагдаж буй нь хүмүүсийн амьдралын түвшин өсч байгаатай нягт холбоотой аж. Шинжээчдийн үнэлгээгээр дэлхийд дундаж ангилалын 1,8 тэр бум хүн байна. Өөрөөр хэлбэл,  тэд өдөрт 10-100 доллар зарцуулах чадвартай гэсэн үг аж. 2030 он гэхэд тэдгээрийн тоо 5 тэрбумд хүрэх юм. Энэ тухай шинжээч Юлия Цепляева ярихдаа «Дэлхийн хүн ам өсч, дундаж давхаргын хүмүүсийн тоо бас өсч байна. Ялангуяа, азийн эдийн засагт дундажийн тоо эрчимтйэ өсөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн нилээд эрчтэй явж байгаа нэг тэрбумаас дээш хүн амтай  Энэтхэг,  Хятадад энэ бүлэгийн  хүн ам нилээд өснө.  Ойрын хэлэн арван жилд  дундаж ангийн хүн амын өсөлт эрчимтэй явагдана» гэлээ.

   Мөнгөтэй дундаж ангид илүү их бараа таваар шаардагдах болно.  Тэдгээрийг үйлдвэрлэхийн тулд эрчим хүч ихээр зарцуулагдана. Усан эрчим хүч төдийлөн аврахгүй, яагаад гэвэл  цаг уурын дулаарал явагдаж байгаа болохоор усалгаанд болон ундны усанд маш их усны нөөц шаардагдана.  Атомын эрчим хүчний станцаас ихэнхи тохиолдолд татгалзаад байна. Үүнээс гарах арга бол хоёрдагч эрчим хүчний  төрлийг боловсруулах аргыг хайх  болон бүх зүйлийг хэмнэх арганд орно гэж  McKinsey Global Institute москвагийн салбарын түнш Руслан Алиханов тэмдэглээд «Бид Эдийн засгийн нийт үр ашгийн  ойролцоогоор 75 %  өгөх 15 хөшүүргийг тодорхойлоод байна. Нилээд томоохон хөшүүргийн нэг бол эрчим хүчний барилгын үр ашгийг дээшлүүлэхэд оршино.  Бас нэгэн хөшүүрэг бол хотуудын хүн амын нягтралыг дээшлүүлэх болон үүнтэй холбоотой  хотын тээврийг зөв ашиглах давуу тал юм. Түүнчлэн нэгэн сонирхолтой сэдэв гэвэл, тээврийн хэрэгслийн  түлшийг үр ашигтай зарцуулах. Гэхдээ нөөцийг үр ашигтай зарцуулахыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн олборлолт болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай юм» гэлээ.

   Шинжээчдийн үзэж буйгаар, үүнтэй холбогдуулан улс орнуудын болон компаниудын ойрын хэдэн арван жилүүдэд чухал өрсөлдөх  давуу тал нөөцийг ашиглах явдал юм. Энд Орос улс нэрсийн жагсаалтыг тэргүүлж байна. Нөгөөтэйгүүр, хэмнэлттэй үйлдвэрлэж, зарцуулж  байгаа болон  хөдөлмөр, хөрөнгийг харилцан үйл ажиллагааг тэнцвэртэй зохицуулж чадаж байгаа нь ялна. Үүнээс үзэхэд өөр  олон зүйл дээр ажиллах хэрэгтэй байна.