ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  өчигдөр хатуу мэдэгдэл хийж, ПДХ системийг Европт байгуулах АНУ-ын төлөвлөгөөнд хариу өгөв. АНУ-ын ПДХ системийг Европт байгуулахтай холбогдуулан оросын цэргийн сүр хүчийг зузаатгах арга хэмжээнүүдийн тухай  хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдэгдэл Дмитрий Медведев Еренхийлегчийн алба хашиж эхлэснээсээ хойш  анх удаа хийлээ. Калининград дахь пуужингийн довтолгоог урьдчилан мэдээлэх системийн радиолокацийн станцыг байлдааны бүрэлдэхүүнд нэн даруй оруулахыг ОХУ-ын БХЯ-д даалгав. Энэ нь анхны арга хэмжээний нэг боллоо. Радиолокацийн станцыг Калинингад мужид барьж дууссан хийгээд одоо тэр туршилтын дэглэмээр ажиллаж байна.

   Дмитрий Медведев цааш нь мэдэгдэхдээ « Оросын Агаар сансрын батлан хамгаалах системийг байгуулах хүрээнд стратегийн цөмийн хүчний барилга байгууламжуудыг илүү хүчтэй хамгаална.Оросын  хэтийн төлөвтэй Агаарын ба пуужингийн довтолгооноос хамгаалах системийг  одоо ч ийн дайралтыг няцаахыг харгалзан байгуулж байна. С-300 систем хэт авианы байг сөнөөх тодорхой хэмжээний боломжтой. С-400 үүнээс илүү өргөн боломжтой хийгээд 2015 оноос хойш бөөнөөр үйлдвэрлэж эхлэх С-500 систем тив хоорондын пуужингийн байлдааны блок мэт нарийн байг сөнөөж мэднэ. Агаарын ба Пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ цогцолборууд стратегийн цөмийн хүчин төдийгүй эдийн засгийн нэн чухал төвүүдийг  хамгаалах нэг ёсны цайз болох юм.

   Оросын стратегийн пуужингийн цэрэг болон Тэнгисийн цэргийн флотыг зэвсэглэж буй стратегийн баллистик пуужингуудыг  ПДХ системийг давах хэтийн төлөвтэй цогцолбор ба дээд зэргийн үр бүтээлтэй байлдааны блокоор тоноглох юм. Байлдааны боловсронгуй хангамж  Тэнгисийн цэргийн флотын «Булава», «Синева», стратегийн пуужингийн цэргийн «Тополь-М2,» Ярс» зэрэг оросын стратегийн пуужингийн цоо шинэ бүх цогцолборын гол давуу тал болсон. Ийнхуу манёврлах блокыг амдан сөнөөх аргагүй. Энэ арван жилийн дундуур шинэ ангилалын тив дундын баллистик пуужингийн жил дутмын үйлдвэрлэл 50-60 ширхэгт хүрэх ёстой.

   Ерөнхийлөгч улс теөрийн төдийгүй эдийн засгийн үүднээс амаргүй шийдвэр гаргасан гэж Төрийн думын аюулгүй байдлын асуудал эрхлэсэн хорооны дэд дарга Михаил Гришанков үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Энэ шийдвэр Европ дэх америкийн ПДХ системийг давах цогцолборын хүгжилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардах юм. Харин одоо америкийн улс төрчид илүү ухаалаг болж, Орос улсын талаархи санаа бодлоо тод томруун илэрхийлж магадгүй. Ядаж тэгж батлан илэрхийлэх бололтой. Харамсалтай нь Европын ПДХ систем Оррос улсын эсрэг чиглэгдэхгүй гэж өнөө болтол хэлээгүй. Америкийн талаас бүрэн батлан илэрхийлэхгүй байгаа  учир бид хэд хэдэн арга хэмжээ арга буюу авч, хэтийн төлөвтэй ангилалын зэр зэвсгийг идэвэхтэй боловсруулна. Мэдээжээр урьдаас мэдээлэх системийг байгуулж, улс орныхоо  өмнөд, баруун хил орчимд байрлуулна» гэлээ.

  Дмитрий Медведевийн мэдэгдэлд агуулагдсан  ПДХ системийг бусниулж мэдэх арга хэмжээг боловсруулах зорилтыг шинжээчид анхааран тэмдэглэв. Эдгээр нь кибер орчинд хийх тэмцлээс аваад тойрог замд хиймэл дагуулыг устгах хүртэл цогц арга хэмжээ билээ. Америкийн ПДХ сиситем хиймэл дагуулын холбооны систем ба тагнуул, байг заах системээс ихээхэн шалтгаалж байна. Иймээс эмзэг талд нь өгөх зөв зохистой бэлтгэсэн цохилт АНУ-ын Зэвсэгт хүчний байлдааны чадварыг нэлээд сулруулж мэдэх юм.

  Эдгээр арга хэмжээ хангалттай биш болвол Орос улс  Европын ПДХ системийн бүрэлдүүн хэсгийг сөнөөх орчин цагийн цохилтын зэвсгээ улс орныхоо баруун ба өмнөд нутагт  байрлуулна гэж Медведев анхааруулав. Жишээ нь Калининград орчмын «Искандер» пуужингийн цогцолборыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Америкийн ПДХ системийг Европт байрлуулахын хариуд «Искандер»-ийг улс орныхоо хил орчмын нутагт байрлуулах тухай аль хэдийнэ мэдээлсэн билээ.

   Зэвсэг хураах, зэвсэгт хяналт  тавих хүрээнд цаашид алхам хийхээс татгалзаж болзошгүй гэсэн Медведевийн мэдэгдэл Орос улсаас өгсөн гол сануулга боллоо. Үнэн чанартаа  СДЗ-ийн тухай 3 дахь Гэрээнээс гарах төдийгүй хэлэлцээний үйл явцад цаашид оролцохоос татгалзах тухай өгүүлж байна. Гэрээнээс гарах эсэхийг одоогоор хэлэхэд хэцүү юм. Гэвч америкийн ПДХ системийг Европт өргөжүүлэн хөгжүүлэх явдал Москваг чухам ийн алхам хийхэд тухирч мэднэ.