Орос улсын Халимагт  Буддын шашны ариун шүтээн – Будда бурхан Шакъямуны чандар мөнхөд хадгалагдаж байх болно. Халимагийн нийслэл Элст хотын Буддын шашны төв хийдэд тус улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов ариун шүтээнийг шилжүүлж өгчээ. Шри-Ланка улсын лам нар энэхүү эртний түүхэн шүтээнийг Буддын шашны үйл ажиллагааг дэмжиж буйг илэрхийлж Халимаг улсад  хүлээлгэн  өгчээ.

Халимаг улс нь Орос улсын өмнө зүгт Волги мөрний доод хэсэгт 16-р зуунд монголчуудаас тасран суурьшисан юм. Орчин үеийн халимгууд  нь монголчуудтай зөвхөн  хэл нэгтэй  төдийгүй нүүдэлчдийн уламжлал, ёс заншил болон   шашин тэднийг нэгтгэдэг байна. Халимаг нь  Европ тив дээрх цорын ганц бүддийн шашинтан юм. Шашинтай эрс тэмцэдэг  байсан  Зөвлөлтийн цаг үед  буддын бүх хийдүүд хаалгаа барьж, тэд  сүйрсэн юм.   Гэхдээ шинэ Орос улсын Халимагт буддизм сэргэсэн юм. 

Ингэхдээ маш шуурхай, хүчтэй өрнөсөн бөгөөд Халимаг улсыг Орос улсын буддын шашны албан бус төв гэж нэрлэх болсон юм гэж Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов тэмдэглээд «90-ээд оны үед манай улсад  өөрчлөлтүүд гарч, бүх юм нурж, тэрч бүү хэл зөвлөлтийн  үзэл суртал унаж байхад хуучин уламжлалыг  сэргээх нь  яг  цагаа олсон байлаа. Мэдээж хэрэг, хүнд итгэхийг хэнч хориогүй байсан юм. Миний эмээ их сүжигтэй хүн байсан.  Эцэг, эх маань ажилдаа явсан хойно эмээ маань цонхныхоо хөшгийг  татаад, хаалгаа түгжиж аваад авдарнаасаа бурхнаа гаргаж тавиад мөргөдөг байсан. Би түүнээс: бид яагаад харанхуйд мөргөх ёстой юм бэ? гэж асуухад том болоод, хийд байгуулаарай, хүмүүс тийш очиж мөргөж байх болно. Харин одоо бол манай улсад ганц биш, бүр 40 хийд байгаа.1996 онд Халимагийг  Буриад, Туватай харьцуулахад    нэг ч хийд үгүй, нэгч суврага үгүй байлаа. Бид бүх юмыг тэгээс эхлэх ёстой байв. Суврага, гандан хийд барих, лам нарыг сургах ёстой байв. Эхний жилүүдэд бид лам нарыг Монгол, Энэтхэгт суралцуулж, Төвдөөс манайд багш нар ирж байв.   Харин одоо манай улсад бүддийн шашны төрөл бүрийн олон улсын  бага хурлуудыг явуулдаг болсон. Сая гэхэд л Халимагт Будда бурхны чандарыг авчирлаа» гэлээ.

    Халимагийн нийслэл Элст хот сүүлийн жилүүдэд жуулчдын болон олон улсын буддын шашны сүсэгтэн олны ирэх дуртай газрын нэг болоод байна. Бүгчим халуун тал газрын дунд “тал нутгийн сувд” Элст хот сүндэрлэх нь хэний ч нүдийг сэргээнэ. Хийд дугана, суврага, “Алтан босго”- Буддын шашны уран барилга нь Элст хотод өвөрмөц дүр төрхийг оруулна. Зөвлөлтийн үеийн хуучин барилгууд болон Дэлхийн шатрын тэмцээнд зориулан барьсан шатрын хотхон  Буддын шашны өнгө төрхтэй.

    Хамгийн гол нь Европд Буддын шашны хамгийн том “Будда Шакъямуны алтан өргөө” байдаг бөгөөд одоо түүнд Шри Ланкаас авчирсан бурхны чандар хадгалагдах болно. Энэ хийдийг халимагууд “хуруул“ гэж нэрлэдэг бөгөөд түүн дотор 17 метр өндөр Бурхан багш заларч байдаг юм. Хийдийг тойрсон 17 Буддын багш нарын хөшөө байх бөгөөд  ийм барилга өөр хаан ч байхгүй. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын  хамгийн түрүүнд  ирж мөргөл хийхийг хүсч байгаа газар бол Халимагийн “хуруул” гэж хэлсэн юм. Энэхүү хүсэл нь биелэлээ олохын тулд халимагийн ард түмэн дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламыг Орос улсад ирүүлэхийн тулд  хүчин чармайлт гаргаж байна.

   Одоо Далай лам  Түвдийн засгийн газрын тэргүүний албан тушаалаа өгч, зөвхөн  шашны тэргүүний албаа  хашиж байгаа болохоор энэ нь болж болох юм гэж К.Илюмжинов үзэж байна. «Түүнийг ирж, манай төв  хуруулыг аравнайлахыг хүсч байна. Ирэх жил тэр ирэх байх гэдэгт итгэж байна. Энэ бол биелэгдэж болох юм. Тэр улс төрийн айлчлал бус, шашны шугамаар ирэх юм шүү дээ.  Би өөрөө хувиасааа түүнийг Халимагт айчлахыг урьж байна. Мэдээж хэрэг, Далай лам Москва, Санкт-Петербург хотууд болон  оросын буддын шашинтай  бусад Бүгд найрамдах улсуудаар очихыг хүсч байгаа байх. Далай лам бол Нобелийн шагналтай, дэлхийн бурхан шашны  мэргэн ухаантай тэргүүний нэг юм» гэж К.Илюмжинов хэллээ.

Халимагт сүүлийн жилүүдэд бусад шашны сүсэгтэн нэмэгдсэн аж. Үнэн алдартны шашны 20 сүм, еврей, ислам, католик шашны сүм олноор байгуулагдаад байна. Уламжлалт шашны сэргэн мандалт нийгэмд эерэгээр нөлөөлсөн гэж Кирсан Илюжинов онцлон тэмдэглээд «Хүмүүс их тайван тогтуун байх болжээ. Манайд гэмт хэрэг гардаггүй. Үндэстэн хоорондын, шашин хоорондын  мөргөлдөөн гэж үгүй. Манайд 85 үндэстэн амьдардаг. Гэтэл  бид тайван бус    Хойд Кавказын бүстэй зэргэлдээ оршидог. Магадгүй, шашны ухамсар хүмүүсийг энх тайванч, хөдөлмөрт дуртай, зөв амьдрахыг сургадаг байх.  90 ээд оны гүн хямралаас чухамдаа шашны хүчээр гарч ирсэн юм шүү. Гэхдээ энд уламжлалт итгэл үнэмшил байхаас,  шашнаар явцуу далимдуулагчдийн номлол  огт биш юм.  Үүнийг ойлгуулахын тулд телевиз, радио, сонин сэтгүүлд бид энэ тухай их бичдэг юм» гэлээ.

   Тун удахгүй  Халимаг бас нэгэн Буддын шашны ариун шүтээнтэй болж магадгүй юм. Шри-Ланкаас ирсэн хуврагууд   дараа жил домогт гардаг Буддын  гэгээрэхдээ  дор нь суусан  Жай Шри Маза Бодхийн  ариун модны нахиаг халимагт шилжүүлэхээр амлажээ.