НАТО эвслийн цэргийн төлөвлөгөөг Орос улсын эсрэг, оросынхыг эвслийн эсрэг чиглүүлэхгүй  шийдвэр Европын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байна гэж Төрийн думын батлан хамгаалах асуудал эрхлэсэн хорооны дарга Виктор Заварзин  «Интерфакс» агентлагад мэдээлэв. Баллистик пуужин, пуужийнгийн технологийг тархаах нь Орос улс, АНУ-д тулгаарах нийтийн аюул сорилт хэмээн тэрээр үзэж байна. «Хүчин чармайлтаа нэгтгэж хамтын хүчээр л  түүний дотор ПДХ нийтийн системийг байгуулах замаар эдгээр аюул сорилтыг сөрөн зогсож болно» гэж тэрээр хэллээ. Харин Вашингтоны   захирамжаар НАТО эвслийн байгуулж буй Европын ПДХ систем энэ арван жилийн сүүлээр оросын стратегийн цөмийн хүчинд заналхийлж мэднэ гэж В.Заварзин ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн зарлан мэдээлсэн  хариуд авах цэрэг-техникийн арга хэмжээг тайлбарлан мэдэгдэв. Депутатын хэлснээр бол ийн нөхцөлд Орос улсаас зохих арга эхэмжээ арга буюу авах юм.