0  Хөндлөнгөөс дотоод хэрэгт оролцох нь Сирийн төдийгүй бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдлээ. Орос улс Сирийн удирдлага ба сөрөг хүчинтэй байнга харилцаж, Арабын орнуудын холбооны санаачилгын үндсэн дээр эвлэрэх асуудлаар яриа хэлцээ хийж эхлэхийг уриалж байгааг тэрээр тэмдэглэв. Орос, Хятад хоёр улсаас бэлтгэсэн  Сирийн асуудлаархи тогтоолын төсөл НҮБ-ын АЗ-д байгааг Гатилов дурдав. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, шинэтгэл явуулж эхлэх үндсэн дээр улс төр-дипломатын зохицуулалтад хүрэхийг тэрээр уриаллаа. Зөвхөн ийн хандлага Сирийн дотоодын хямралыг цаашид гүнзгийрүүлэхээс сэрэмжлэх боломж олгоно гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд тэмдэглэв.