Орос улс, Өмнөд Солонгос хоёр  Зүүн-хойд Азийн асуудлыг шийдвэрлэхээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. 11-р сарын 22-нд Сөүлд болсон стратегийн яриа хэлцээний гол үр дүн ийм байна. Солонгосын хойгийн байдал болон  түүний цөмийн асуудал яриа хэлцээнд чухал байр эзлэсэн гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов мэдэгдлээ. Зохицуулалт жигд бус хүнд түвэгтэй байна гэж байдлыг ерөнхийд нь дүгнэжээ. Гэвч эдгээр хүнд түвэгтэй асуудлыг дипломат арга замаар л зохицуулж болно гэж Оросын дипломат ажилтан тэмдэглэв. Москва Сөүл хоёр хэлэлцээний механизмын хүрээнд энэ зорилгоор хүчин чармайлт цаашид гаргахаар тохиролцсон байна.

     БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дамжиж гарах хийн хоолой барих төслийг бүс нутгийн байдлыг хэвийн болгож сайжруулах үүднээс авч үзсэн юм. Андрей Денисов Умард Солонгосын түншүүдтэй эл сэдвээр хийж буй хэлэлцээний үйл явцын тухай Өмнөд Солонгосын дипломат Пак Сок Хванд мэдээлэв. Пхеньян энэ төслийг хэрэгжүүлэхийг сонирхож байна гэсэн гол дүгнэлт хийжээ. Сөүл мөн энэхүү чиглэлээр хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлнэ гэж Оросын дипломат ажилтан найдаж байна. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа улс төр ба дамжин нэвтрэх ноцтой эрсдэлтэй холбоотой байсан ч хоолой тавих боломж байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Воронцов хэлээд «Хэтийн төлөвтэй төслийг эрт орой нэгэн цагт заавал хэрэгжүүлэх юм. Эдгээр гурван тал юуны түрүүнд Өмнөд Солонгос ирээдүйн  төлөвийг их сонирхож байна. Тус улс байгалийн хий худалдан авах талаар Японы дараа хоёрт орж байгаа хийгээд хэрэгцээ нь өсөн нэмэгдсээр байна. Төслийн гол хэрэгжүүлэгч «Газпром» Пхеньян Сөүл хоёртой идэвхтэй хэлэлцээ хийж ойлголцож байна» гэв.

    Төсөл  эдийн засгийн үр ашигтай болохоос гадна Зүүн-хойд Азийн байдлыг хэвийн болгож сайжруулахад тус дөхөм үзүүлнэ. Иймээс түүнд улс төрийн хүч дэмжлэг шаардагдаж байна гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал Владимир Фейгин хэлээд «Дипломат ажилтнуудын хүчин чармайлт  нөхцөл байдал болон бүх асуудлыг тодруулахад чиглэгдсэн. Хэлэлцээр байгуулж хийн хоолой барьвал Умард Өмнөд Солонгосын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэр бий болно. Түүнчлэн энэ нь БНАСАУ-ыг ганцаардах байдлаас гаргаж, бүс нутгийн интеграцийн үйл явцад хамруулахад туслаж, Пхеньянийг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад  хүргэнэ» гэлээ.

    Москвагийн бусад санаачилга ч үүнд чиглэгдсэн юм. Тухайлбал БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дамжин  Солонгосын хойгийн өмнөд хэсэг рүү  цахилгаан дамжуулах шугам татаж, ОХУ, БНАСАУ, БН Солонгос улсууудын төмөр замын сүлжээг залгаж нэгтгэхийг санаачилжээ. Саяхан Сибирийг нэвт дамжсан төмөр замыг Умард Солонгосынхтой залгах туршилт хийлээ.Мөн туршилт хийснэээс хойш Номхон Атлантын далайнуудын хооронд тээврийн зурвас зам гаргах тухай ахин ярьцгааж эхлэв. Тэр тэсрэх аюул учирсан Ойрхи Дорнодыг дамжин гарч буй ачаалал ихтэй усан замаас өөр бодит зам болно. Энэ агуулгаар Орос улс Өмнөд Солонгосын хоорондын стратегийн яриа хэлэлцээ Пхеньянийг илүү нээлттэй уян хатан болгоход улс төрийн шижим түлхэц үзүүлэх төдийгүй Өмнөд Солонгосын бизнест тод дохио болох юм.