Словакийн ГХЯ-ны тэргүүн асан Ян Кубиш  лхагва гаригт НҮБ-ын  Афганистаныг дэмжих төлөөлөгчийн газрыг тэргүүнээр томилогдлоо гэж РИА Новости уламжиллаа. Кубиш үүрэгт ажилдаа 2012 оны 1- р сарын 1-нээс орно. Түүний гол  үүрэгт АНУ-ын болон түүний холбоотнуудын  цэргийг Афганистанас гаргаж эхлэх үед  олон улсын улс-төрийн дэмжлэгийг эрчимжүүлэх асуудал орж байгаа аж.  Үүний өмнө НҮБ-ын Афганистан дахь энэхүү байгууллагыг шведийн иргэн Стэфан де Мистури тэргүүлж байжээ.  Кубиш Словакийн ГХЯ-ны тэргүүнээр 2006-2009 онуудад ажиллаж байсан бөгөөд үүний дараа тэр  Европын эдийн засгийн комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албыг хашиж байв.