Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех Нью-Йоркийн нэгэн эмнэглэгт  эмчилгээ хийлгэнэ. Энэ тухай лхагва гаригт Салехтай утсаар ярьсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэв. Өнгөрсөн 6-р сард Йемений ерөнхийлөгч   тус улсын ерөнхийлөгчийн ордныг буудах үед  шархадсан юм. Үүний дараа тэр Саудын Арабд курс эмчилгээ хийлгэж, эх орондоо буцаж ирсэн юм. Йемений ерөнхийлөгчийн мэдэгдснээр, тэрээр лхагва гаригт засгийн эрхийг шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичигт гарын үсэг ззурах ёслол Эр-Риядад болжээ. Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн бэлтгэсэн энэхүү баримт бичиг нь Йеменийг хямралаас гаргах учиртай юм.