Палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас, Исламын  ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Халед Машааль нар өнөөдөр удтал завсарласны дараа анх удаа яриа хэлэлцээ явуулна. Каирт болох уулзалтаар талууд палестин хоорондын байдлыг зохицуулахад хүрэх замуудыг хэлэлцэнэ. Аббасын мэдэгдснээр, тэрээр Машаалтай сонгуулийг зохион явуулах болон чөлөөт нэр дэвшигчдээс Палестины үндэсний захиргааг байгуулах тухай хэлэлцэх бодолтой байна гэв.  Палестины улс төрчид бүс нутгийн байдлыг  болон  улсын асуудлаар палестиний нэгдсэн байр суурийг  хэлэлцэнэ.  Палестины ФАТХ, ХАМАС  хөдөлгөөнүүд нь өнгөрсөн 5-р сарын эхэнд Каирт дөрвөн жил дайсагнасны дараа  эвлэрэх тухай тохиролцосн юм. Талууд Палестинд  бүх нийтийн  ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулж, шилжилтийн шинэ засгийн газар байгуулахаар тохиролцсон юм. Гэхдээ үндэсний нэгдлийн  засгийн газар байгуулах тухай  дараа дараагийн яриа хэлэлцээрүүд нь мухардалд орсон юм. ХАМАС-ын исламууд Газын зурваст эргэлт хийж 2007 онд бүслэгдсэн нутгаас ФАТХ, Палестиний үндэсний захиргааны бүтцүүдийг Иорданы баруун  эрэг рүү гаргасан юм.