Цагаан Ордон,Төрийн департамент Оросын удирдагчийн ПДХС- ийн эрсэг үйл ажиллагааны тухай арга хэмжээний талаар урьд нь хариултаа өгчээ.  Вашингтон мэдэгдэлдээ, ПДХС-ийг байгуулах төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй юм. ПДХС нь Орос улс руу чиглэгдэхгүй  бөгөөд Америкийн хувьд  гол заналхийлэл    бол Иран үлдэсээр байгаа, вашигтон нь Орос улстай урьдын адил хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн, АНУ-ын дээд удирдлагын нэг ч түшмэл оросын талын мэдэгдэлийг  тайлбарлаагүй байна. Зөвхөн харъяа байгууллагын  албан ёсны төлөөлөгчид л мэдэгдэл хийлээ. Европд ПДХС-ийг байрлуулах НАТО-гийн орнуудын хилийн ойролцоо пуужин байрлуулаж буйгийн хариуд НАТО-гийн орнуудын хилийн орчим оросын  пуужин байрлуулах болж буйд “эвсэл гүнээ харуусч байна” гэж НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен өчигдөр мэдэгдэлдээ дурьджээ. Ийм байрлал нь яриа хэлэлцээгээ НАТО-Оросын хоорондын стратегийн харилцаанд нийцэхгүй байна, яагаад гэвэл бид яриа хэлэлцээрийг, ялангуяа ПДХС-н асуудлаар бодлого явуулахаар тохиролцсон билээ.

   Түүний ярьснаар, Оросын ерөнхийлөгчийн мэдэгдэлийг анхааралдаа авсан гэв. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригт хэлсэн үгэндээ:  Европд ПДХС-ийг байрлуулж байгаагийн хариу арга хэмжээ болгон Орос  улс цэргийнхээ стратегийн цөмийн объектуудыг далдлах ажлыг ширүүсгэж, стратегийн баллистик пуужингуудыг ирээдүйн ПДХС-ийг давах цогцолборуудаар тоноглож шинэ өндөр үр ашигтай цэргийн блокуудыг тавьж,   тус улсын өмнөд болон баруун хэсэгт  Европын ПДХС-ийн галын цохилт өгөх орчин үеийн цохилтын  зэвсгийн системийг байрлуулж болох юм гэсэн юм. Орос улсын хувьд нөхцөл байдал таагүй болох үед Москва зэвсэг хорогдуулах бодлогоосоо татгалзаж, АНУ-тай өмнө хийгдэсэн зэвсэглэлийг хязгаарлах болон түүнд хяналт тавих тухай    хэлэлцээрээс татгалзах болохоо үгүйсгэхгүй юм. Дмитрий Медведев Орос улс СДЗ-ээс гарах эрхтэй гэдгийг Вашингтонд сануулав.