Хамгийн анхны алхам бол нэн даруй Калининградын цэргийн бүрэлдэхүүнд пуужингийн дайралтыг анхааруулах  радио локаторын станцыг нэвтрүүлэх. Дмитрий Медведев Европ дахь НАТО-гийн орнуудын  ПДХС-ийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлэв. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, америкийн Европ дахь пуужингийн давшилтын эсрэг систем ажилдаа орлоо. Энэхүү үйл ажиллагааг анхаарахгүй  орхиж, ижил арга хэмжээ авахгүй  байж    Орос улс чадахгүй.  Төрийн тэргүүн үүний хариу болгож нилээд хэдэн арга хэмжээг авсан тухай  мэдэгдэв.

   Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, түүний даалгавараар Оросын Батлан хамгаалах яам нэн даруй Калининград хотод пуужингийн давшилтыг анхааруулах системийн  радио-локаторын станцыг цэргийн бүрэлдэхүүнд оруулах болсныг тэмдэглэв. Хоёрдугаарт, Агаарын-сансрын хамгаалалтын хүрээнд хамгийн түрүүнд стратегийн  цөмийн хүчний объектуудыг чандлан   далдлах. Гуравдугаарт, стратегийн зориулалттай пуужингийн цэргийн ангиудад  болон Тэнгисийн цэргийн флотод нийлүүлж байгаа стратегийн зориулалттай баллистик  пуужингуудыг ирээдүйтэй  ПДХ цогцолборуудаар  болон шинэ өндөр үр ашигтай цэргийн блокуудаар тоноглогдоно.  Дөрөвдүгээрт, миний бие зэвсэгт хүчнийхний өмнө шаардлагатай үед   ПХС-ийн мэдээллийн болон удирдлагын системийг  эвдрэлийг хангах  шаардлага тавьсан . Эдгээр арга  хэмжээнүүд нь тэнцүү бөгөөд,  үр ашигтай, бага зардалтай гэж ерөнхийлөгч тэмдэглэв.

    Европд Пуужингийн давшилтаас хамгаалах системийг барих боломжийн тухай Орос улс НАТО-д  нэг жилийн өмнө  мэдэгдэсэн. 2010 оны 11-р сард Лиссабонд болж өнгөрсөн  Орос-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Москва НАТО-гийн эсвлийн орнуудтай харилцаагаа шинэ утга агуулгатай явуулахаар шийдвэрлэсэн юм.  Гэтэл  нэг жилийн хугацаанд оролцогчдод  Европын ПДХС-ийн нэгдсэн ойлголт бий болж чадсангүй.  Орос, Америкийн  Европын ПДХС-ийн байр суурь  нийцэхгүй   боллоо.  Орос улс АНУ, НАТО-гийн байгуулж байгаа ПДХС-д оролцож, энэхүү систем нь Орос улсын эсрэг чиглэхгүй гэсэн хууль зүйн баталгааг шаардсан  юм.  Гэтэл түүнийг Москва аваагүй. 

   Дмитрий Медведев хамтын ажиллагааны шинэ концепцийг  болон Европын аюулгүй байдлыг хамгаалах санал гаргасан.  Нэг жилийн өмнө Лиссабонд  болсон Орос – НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр ерөнхийлөгч Европд секторын зарчмаар  ПДХС-ийг хамтран байгуулах саналыг дэвшүүлсэн.  Орос улс түүнийг цаашид загварчлан- натогийн түншүүдийнхээ саналыг хүлээж авахад бэлэн байлаа.  Ингэхдээ хамгийн чухлыг нь  хадгалан:  Европд урьдны хил хуваах шугам хэрэггүй, оросын хууль ёсоор орос улсын оролцоог баталгаажуулсан тэгш эрхтэй аюулгүй байдлын нэгдсэн периметр хэрэгтэй.   НАТО-гийн удирдлага болон АНУ Москваг тэдний төлөвлөгөө Оросын эсрэг чиглээгүй гэж ятгадаг. Гэхдээ үгнээс цайшгүй.  Энэ үед Европ дахь Оросын ойролцоо  НАТО-гийн гишүүн Польш, Румын, Түрк, Испанид улсад  ПДХС нь хэрэгжих шатандаа ороод байна.    

    Цагаан Ордны Засаг захиргаа Европ дахь ПХДС -ийн шатчилан байрлуулах хандлагатай байна. Вашингтон одоохондоо  системийг усан онгоцон дээр байрлуулах  гэж байна.  2015 оноос хойш ПДХС-ийн бааз нь Зүүн-Европын орнуудад гарч  ирэх ёстой аж.  Ойрын ирээдүйд – ПДХС нь Оросын хилийн ойролцоо  болон усан замын  ойролцоо  байрлана.  6-8 жилийн дараа   Оросын цэргийн чадавхийг сулруулж чадах хөтөлбөрт оролцохгүй гэж Медведев тэмдэглэв. Тун болдоггүй юм гэхэд Москва зэвсэг хорогдуулах болон хянах салбарт энх тайвны санал санаачилга болон дараагийн алхмуудаасаа татгалзана.    Хэрвээ дээр дурьсдсан  арга хэмжээнүүд  хангалттай биш байгаа  бол орос улс өмнө болон баруун хэсэгтээ АНУ-ын Европ дахь ПДХС-ийнг устгахад хангалттай орчин үеийн  цохилтын системийг байрлуулна.

   Ийм алхамуудын нэг бол пуужингийн “Искандер”     цогцолборыг   онцгой бүс болох Калининградад байрлуулах явдал юм.  АНУ-ын Европ дахь ПДХС-ийн эсрэг өөр бусад арга хэмжээнүүд бэлтгэгдэн, хэрэгжих болно.  Нөхцөл байдал таагүй хөгжих үед Орос улс зэвсэг хорогдуулах болон хянах салбарт цаашид оролцохгүй байх эрхийг өөртөө үлдээж байна.  Стратегийн давшилтат болон хамгаалах зэвсгийн хооронд харилцан тасралтгүй холбоо байдгийг тооцохын хамт ПДХС-ийн Гэрээнээс гарах  үндэс гарч мэдэх  юм.

   Орос, АНУ-ын тэргүүн нарын сүүлийн уулзалт дээр / энэ оны 11-р сарын 12 нд АНУ ын  Гонолунагийн  дээд хэмжээний уулзалт/ Медведев  болон Обама ПДХС-ийн  хэлэлцээрт дэвшилт гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.  Гэхдээ хэлэлцээрээс  аль ч  тал  хэлэлцээрээс татгалзаагүй юм. Дмитрий Медведев хийсэн мэдэгдэлдээ, АНУ, НАТО-той яриа, хэлэлцээ хийхэд хаалга нээлттэй байгаа.  Түүнчлэн, тус салбарт бодит хамтын ажиллагаа нь нээлттэй хэвээр байна. Хэрвээ Оросын аюулгүй байдлын сонирхлыг тооцох юм бол  ПДХС-ийн тухайд  Орос улс болон АНУ-д харилцан ойлголтонд хүрэх цаг  байна. Дмитрий Медведев нэг бус удаа Орос улс өөрийн ПДХС-ийг байгуулах уу, эсвэл зэвсгээр хөөцөлдөх үү гэдгийн хооронд сонголт хийх цаг ирнэ гэж хэлж байсан юм. Оросын ерөнхийлөгчийн үгийг ямар  утгаар  НАТО-гийн орнууд ойлгож авах бол?  Одоо тэдэнд хариулах л үлдээд байна.