Хэрвээ  АНУ Европд ПДХС үргэлжлүүлэн барих бол Орос улс СДЗ-ийн гэрээнээс гарна. Энэ тухай  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын иргэдэд хандаж  телевизээр хэлсэн үгэндээ онцлон  тэмдэглэв. Гэхдээ түүний хэлснээр,  хэрэв Орос улсын аюулгүй байдлын сонирхлыг тооцсон байх юм бол ПДХС-ийн талаар харилцан ойлголцох цаг Орос, Америк хоёр улсад байгаа” гэв. “Манай улсын  АНУ, НАТО-той харилцааны  түүхэнд зарчмын шинэ хуудсыг нээж болох тодорхой тохиролцоонд  хүрэх  улс төрийн зориг Орос улсад бий гэж “тэр нэмж хэллээ.  Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос улс нь АНУ-тай ПДХС-ийн талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн, гэхдээ  тодорхой хууль эрхийн бааз болон хууль зүйн үүргүүдэд  түшиглэнэ. “АНУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэхэд болон Хойд атлантын эвсэлтэй  ПДХС асуудлаар болоод энэхүү салбарын бодит  хамтын ажиллагааны тухай рияхад бидний  хаалга нээлттэй байгаа . Бид үүнд бэлэн байна” гэж Дмитрий Медведев амлав.