Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улс урьдын адил АНУ, НАТО-той  ПДХС-ийн асуудлаар Риа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна, гэхдээ хамтын ажиллагаа нь  Москвагийн хууль ёсны  сонирхлыг хууль эрхийн тодорхой суурин дээр хангаж байх ёстой юм.  Лхагва гаригт Медведев АНУ-ын Европ байрлуулж байгаа  ПДХС хариу болгож тусгай мэдэгдэл хийсэн юм.  Түүний ярьснаар, Орос улсад АНУ тай ПДХС-ийг ярих улс төрийн эр зориг байгаа бөгөөд АНУ болон НАТО-той ПДХС-ийн талаар ярих боломж байгаа юм.  Нэг жилийн өмнө 2010 оны 11- р сард Лиссабонд Орос-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр   Европд хамтарсан ПДХС ийг  секторын зарчмаар байгуулах тухай санаачилга гаргасан юм. Орос улсын ерөнхийлөгч  урьдын адил  Европд ПДХС ийг хамтран байгуулах нь Орос, НАТО гийн  хувьд  стратегийн түншлэлийн жинхэн боломжийг нээж  өгнө гэдэгт итгэлтэй байгаа юм.

   Гэхдээ Орос улс хэдэн жилийн дараа өөрийн улсын пуужингийн  стратегийн чадавхийг бууруулж болох тийм хөтөлбөрийг хүлээж авахгуйгэж ерөнхийлөгч мэдэгдэв. Түүнчлэн, АНУ болон НАТО-гийн орнууд орос улсыг түгшээж байгаа  Европд ПДХС-ийг байрлуулах асуудлыг тоооцохыг хүсэхгүй байна гэж Медведев мэдэгдэв. Иймээс  АНУ-тай ПДХС-ийн гэрээ үгүй болон Орос уруу чиглэгдэхгүй гэх хууль ёсны баталгаа байхгүй тул Москва цаашид зэвсэглэлийг хорогдуулах болон хянах алхамуудаас гарах эрхтэй гэж үзэж байна.  Лхагва гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Европын ПДХС-тэй холбоотой асуудлаар Орос улсын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчинд пуужингийн дайралтаас сэрэмжлүүлэх цэргийн радио-локаторын системийг Орос улсын баруун хэсгийн Калининград хотод байрлуулж,  стратегийн цөмийн зэсгийн объектын хамгаалалтыг чангатгах үүрэг өгөв. Орос улс шаардлагатай үедээ өмнөд, баруун хэсэгтээ  оричн үеийн ПДХС-ийг устгах цохилтын системийг  байрлуулах болно гэж ерөнхийлэгч Медведев цохон тэмдэглэв.