Орос улс ПДХС-ийн асуудлаар яриа, хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байна, гэхдээ  бодит үйл явдлын шат бүрд АНУ ын төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох болно. Энэ тухай  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын Европд ПДХС өрнуулж буйтай холбогдуулан хийсэн тусгай мэдэгдэлдээ анхаарууллаа.  2010 оны 11-р сард Лиссабонд Орос НАТО хоёр Европын ПДХС-тэй хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг Д.Медведев сануулав.  Гэтэл өрнүүлэх системийг Оросын хүчний эсрэг  хэрэглэхгүй гэх хууль зүйн баталгааг  АНУ-аас гарагж өгөхийг шаардахад хэлэлцээр мухардалд орсон юм. Европд АНУ-ын ПДХС баригдаж буйтай холбогдуулан  Оросын стратегийн зориулалттай пуужингийн   цэргийн болон Усан цэргийн флотуудад нийлүүлж байгаа стратегийн баллистик пуужингуудыг  ирээдүйтэй    ПДХС-ийг утсгах цогцолборуудаар болон шинэ өндөр үр ашигтай цэргийн блокуудаар тоноглох болно гэж Дмитрий Медведев мэдэгдэв.