АНУ Европд   ПДХС-ийг  үргэлжлүүлэн барьж байгаатай холбогдуулан  Оросын стратегийн зориулалттай пуужингийн   цэргийн болон Усан цэргийн флотуудад нийлүүлж байгаа стратегийн баллистик пуужингуудыг  ирээдүйтэй    ПДХС-ийг давах цогцолборуудаар болон шинэ өндөр үр ашигтай цэргийн блокуудаар тоноглох болно. Энэ тухай Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдэл хийв.  Тэрээр мэдэгдэхдээ,  АНУ  нь Европд холын зайны ПДХС-ийг цаашид байрлуулах тохиолдолд Орос улс “Искандер” цохилтын системийг байрлуулна.  Хэрвээ /өөр/ арга хэмжээ хангалттай бус  гэж үзвэл Орос улс баруун, өмнөд хэсэгтээ АНУ-ын европын  ПДХС ийг утсгах галт орчин үеийн цохилтын зэвсгийг байрлуулна.  Ийм  алхмуудын нэг бол   Калининградын онцгой бүсэд  пуужингийн “Искандер”  цогцолборыг байрлуулна гэж Медведев нэмж хэллээ. Ерөнхийлөгч Цэргийн - сансрын хамгаалалтын хүрээнд  стратегийн цөмийн объектыг  далдлах ажлыг шуурхайлахыг даалгав.