Хятадын хүчирхэг эдийн засаг нь, АНУ-д  түвэг үүсгэдэг ч, дэлхийн хувьд удаашралтай Хятадаас илүү юм. Хямралаас тэнцвэргүй гарах нь тэнцвэргүй уналтаас илүү аж. Ийм мэдэгдэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Ван Цишань даваа гаригт Чэндуд болсон  Хятад-америкийн худалдааны комиссийн хуралдаан дээр     хэлжээ.  Америкийн төлөөлөгчдийг нэг сарын өмнө энэ албан тушаалд Сенатын баталсан  АНУ-ын худалдааны сайд Жон Брайсон тэргүүлжээ.

   Хятадын хөгжил удааширах тохиолдолд  Дэлхийн эдийн засгийн болзошгүй уналтын тухай хятадын төрийн зөвлөлийн дэд тэргүүний анхааруулга чухамдаа хэрэгтэй цагт, хэрэгтэй газраа хэлсэн гэлтэй. Үүний өмнө Чэндуд АНУ ын ерөнхийлөгч Барак Обама  Балид болсон Зүүн-Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг  дүгнэхдээ, Хятад улсыг ээлжит удаагаа юаний ханшийг хиймлээр бууруулсан гэж буруутгасан юм.  Түүний үзэж буйгаар, Хятадад ашигтай, АНУ-д алдагдалтай болсон,  хоёр  талын худалдааны тэнцвэргүй байдал   чухам үүнээс болжээ. 

   Хэрэг дээрээ АНУ Хятадын хоорондын худалдааны хосмдол 2010 онд  273 тэр бум долларыг давжээ. Энэ нь дэлхийн томоохон эдийн засаг  азийн том луугаас авснаасаа дөрөв дахин их бараа  авсныг илтгэж байна.  АНУ-ын бусад улс орнуудтай урьд өмнө хийж байсан худалдааны харилцаанд хэзээ ч импорт, экспортын хол зөрүү гарч байгаагүй аж.  Энэхүү зөрүү нь  үргэлжилсээр байна.  Харин Хятад улсыг 2011онд ДХБ-д элссэний дараах   нийт хомсдол нь, саяхан  АНУ-ын Конгрессын дэргэдэх комиссийн мэдээлснээр  1,76 их наяд долларын үзүүлэлтэнд очоод байгаа аж.

   АНУ Хятад улсын хоорондын худалдаа нь үнэхээр эрүүлжигдэх  шаардлагатай байна гэж  оросын эдийн засагч Михаил Хазин ярьж байна.  Гэхдээ америкийн экспортын сул дорой байдлын шалтгааныг дан ганц  Хятадын валютын бодлогод  байна гэж тэр үзэхгүй байгаа аж. «АНУ ын эдийн засаг импортонд түшиглэсэн. Тэр экспортны болж чадахгуй байна. Ямартай ч гэсэн  ойрын жилүүдэд лав үгүй. Яагаад гэвэл өнөөдөр Хятад улсад байдаг олон үйлдвэр АНУ д байдаггүй.  Яагаад байхгуй байна гэвэл америкчууд хэрэв үйлдвэрлэх юм бол хятадын үйлдвэрлэсэн юмыг л хийнэ, гэтэл тэдний аймшигтай үнэтэй юмыг  хэн ч худалдаж авахгүй» гэж Михаил Хазин хэллээ.

    Хятад бол АНУ-ын  томоохон зээлдүүлэгч. Америк бол хятадын бараааг борлуулах хамгийн том зах зээл. Хоёр тал  нэг завин дээр байгаа гэдгээ ойлгодог. Тиймээс Вашингтоны  Хятадыг зогсоо зайгүй шүүмжлэх нь эдийн засгийн бус улс-төрийн үр дүнд хүрэхийн тулд хийгдэж байгаа юм гэж Оросын ШУА-ийн  Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский тэмдэглээд «АНУ өөрийн эспортлогчийн сонирхлыг хамгаалж буйд байгаа юм бишээ.  Энд хятадын эдийн засаг хүчирхэг болж буйг Вашигтон муу далдалсан түгшүүр харуулж байна. Өрнөдийнхний хувьд саяхан ядуу байсан орон дэлхийд ДНБ нийт  хэмжээгээр хоёр орж байгаатай эвлэрэхэд хэцүү байгаа юм. Харин юаний бодит актив Хятад улсыг дэлхийн нөөцийн валютад дэвших боломж олгож байна» гэв.

   АНУ Хятадын хоорондын худалдааны харилцаа өө сэвгүй сайхан биш ч, хоёр тал байдлыг муутгахгүй байлгах сонирхолтой байна.  Тэд хоёулаа нэг орны эдийн засаг тогтворгүй болвол гинжин холбооны урвалд орно гэж ойлгож байна.  Харин үүнийг Хятад ч, АНУ ч хүсэхгүй байгаа юм.Хоёр том  эдийн засгийн тухай яригдаж буйг тооцоход, тэдний хооронд худалдааны дайн хэнд нь ч тэр ашиг авчирахгүй юм.