XXI зуунд байгалийн сүйрлийн тоо 10 дахин өсч  ”Хэвийн бус зүйл хэвийн болно”. Ийм дүгнэлтэнд Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн бүлэг шинжээчид хүрчээ. Энэ байгууллагын дэлхийн байгалийн  сүйрлийн үзэгдлээр бэлтгэсэн  томоохон  хэмжээний уг илтгэл 2012 оны хоёрдугаар  сард гарна. Шинжээчдийн гол дүгнэлт: нүүрс ус төрөгч шатааснаас үүсэх хүлэмжийн хийн хаягдлыг дор хаяж хоёр дахин  бууруулах шаардлагатай  байна. Ингэхгүй бол байгалийн сүйрэл нэмэгдэж, хүмүүсийн эрүүл мэнд болон эдийн засаг тулгамдсан асуудал болж хувирах болно.  

   Илтгэлийн дүгнэлтүүд нь болгоомжлол төрүүлж байна гэж Дэлхийн онгон  байгалийн сангийн “Цаг уур ба эрчим хүч” хөтөлбөрийн  удирдагч Алексей Кокорин онцлон тэмдэглээд «Ялангуяа, илтгэлийн онцлог юунд оршиж байна вэ гэвэл, илтгэлийг шинжлэх ухааны үүднээс, туйлын нарийн, тухайн үзэгдэл бүрийг харьцуулсан учраас  урьдчилсан таамаг  хийж  болох юм. Одоо болоод байгаа зарим  нэг үзэгдлүүд нь хорин жилд нэг удаа, 2040, 2060 онуудад бүр илүү ойрхон болж мэдэх юм. Тэрч бүү хэл 2-3 жилд ч болж магадгүй юм.  2003 онд Франц болон  Италид, 2010 онд Москвад болсон бугчим халуун нь 2070 он гэхэд ийм зун ердийн болж мэднэ гэх магадлал бий болоод байгаа.  “Ердийн “гэх ойлголтын  дор мэдээж хэрэг жил бүр биш, гэхдээ “ жилд нэг удаа. Ялангуяа, акртикийн бүс нутагт энэхүү хэлбэлзэл нь 5-10 дахин нэмэгдэж мэдэх юм» гэлээ.

   Ингэхдээ, биднийг зөвхөн дулаарал хүлээж байгаа юм биш. Энэ бол ер бусын үзэгдлүүд  байх болно гэж Алексей Кокоркин тодруулж байна. Хүн төрөлхтөнд үер усны гамшиг, далайн хүчтэй хар салхи тайфун, цунами илүү их асуудал авчирна.  Европ болон Газрын-Дундад тэнгис, Төв болон Хойд Америк, Бразил,  Өмнөд Африкт ган гачиг болно гэсэн таамагийг дэвшүүлээд байна. Гэхдээ энэ бүгд нь   хэрвээ хүн төрөлхтөн хүлэмжийн хийн хаягдлаар “ачааллаад” байх юм бол шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүний хоёрдагч эх үүсвэрт шилжин орж, ой модыг огтлохгуй байх юм  бол  энэ бүгдээс зайлсхийх боломжтой юм.

    Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн шинжээчдийн бүлэгийн бүх илтгэлүүдийг   гурван янзаар авч үзжээ. Энэ нь цаг уурын өөрчлөлтөнд  хүний оролцоо  хамгийн бага, дунд болон дээд зэрэг гэх мэт. Эрдэмтэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүлэмжийн хийн хаягдлыг багасгахтай холбоотой шийдвэр гаргахад   тэдний  судалгаа үндэс болно гэж найдаж байна. Одоо хаягдын хэвийн хэмжээг Киотогийн протоколоор  зохицуулдаг юм. Энэхүү баримт бичгийг 1997 онд НҮБ-ын цаг уурын өөрчлөлтүүдийн  эсрэг конвенцид нэмэлт болгож батласан юм.  Түүнийг хүлэмжийн хийн хаягдлын 61 % ноогддог  181 орон баталсан юм. 

   Киотогийн протоколын хүрээнд хөгжилтэй орнуудын агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулахаар хүлээсэн  үүргийн  эхний хугацаа  2012 оны 12-р сарын  3-нд дуусна.  Ихэнхи хөгжиж байгаа орнууд 2018 он хүртэлх  хоёр дахь үеийг дэмжиж байгаа юм.  Нилээд хэдэн хөгжилтэй орнууд, тухайлбал, Япон, Канад улс нь Киотын протокол нь үеэ өнггөрөөсөн бөгөөд түүнийг шинэ уур амьгалын хэлэлцээрээр солих хэрэгтэй гэж үзэж байна. Чухам энэ асуудал нь 11-р сарын 28, 29  өдрүүдэд өмнөд африкийн Дурбанд болох цаг уурын бага хурлын  хэлэлцэх  гол сэдэв байх болно.