Тахрир талбай дээр жагсагчид засгийн газрыг огцруулж, цэргийнхнийг засгийн эрхээс татгалзуулж зорьсондоо хүрч чадлаа. Мягмар гаригийн үдэш  Каирын төвд босогч 50 мянган хүн Исам Шарафын засгийн газрыг огцрохыг баяр ёслолын байдалтай хүлээн авлаа.  Тэд цэргийнхнээс улс орныг удирдах бус, харин  хил хязгаараа хамгаалахыг шаардаж байв.

    Цэргийнхэн иргэний удирдлагад засгийн эрхийг шилжүүлэхийг яаравчлана гэж амлаж байв. Египтийн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн Хусейн Тантауигийн  ард түмэндээ хандаж хэлсэн үг тэднийг тайвшруулах ёстой байв. «Египтийн Арми засгийн эрхийг барих гэж  хүсэхгүй байгаа.  Тэр юуны түрүүнд улс орны сонирхлыг тооцоно. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сарын сүүлээр болно.  Засгийн газрыг огцруулахаар болсон, гэхдээ  тэд сайд нарын шинэ  кабинет бүрдэх хүртэл өөрийн үүргээ биелүүлсээр байх болно. Хэрвээ ард түмэн хүсвэл бид  засгийн эрхийг ард түмний санал асуулга явуулах замаар нэн даруй  шилжүүлнэ» гэж Хусейн Тантауи мэдэгдлээ.  

    Түүнчлэн, Тантауи нь 11-р сарын 28-нд Египтэд урьд өмнө төлөвлөгөж байсны дагуу  парламентын сонгууль эхлэнэ гэж амлав. Үүний дараа цэргийнхэн тэргүүлэгч улс төрийн намуудын төлөөлөгчидтэй  зөвлөлдөх уулзалт явуулав.  Гэхдээ Батлан хамгаалахын сайдын хэлсэн үг төдийлөн амжилтанд хүрсэнгүй. Түүний үг хэлэх үеэр болон дараа нь Тахрир талбайд жагсагчид, цагдаагийнханы хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байв. “Бид алдаагаа давтахгүй, цэргийнхэн засгийн эрхээс явсны  дараа л талбайгаас явна!“, “Улс төр бол цэргийнхний хэрэг биш! Хуарандаа буцацгаа!” гэх шаардлагуудыг босогчид тавьж байв. Түүнчлэн, тэд цэргийн зөвлөлийн оронд тус улсын  удирдлагад  МАГАТЭ гийн ерөнхийлөгч асан Мухаммед аль-Барадеи тэргүүтэй нэр дэвшигчдийг “ерөнхийлөгчийн зөвлөлд” байхыг хүсчээ.  Улс төрчид  өөрсдөө цэргийнхнийг удаан хугацаагаар  засгийн эрхээс явахыг шаардахгүй байгаа юм.  Ингэхдээ тэд  улс оронд эмх замбарааагүй байдалд хүргэж магадгүй  гэж ойлгож байна.

    «Оросын дуу хоолой»  радиогийн сурвалжлагч Роланд Бижамов Тахрир талбайгаас  дамжуулахдаа «Талбай дээр байгаа тэдгээр хүмүүс египтийн нийгмийн радикал хэсгийг төлөөлж байна. Нөгөөтэйгүүр,   Цэргийн зөвлөл 10 сарын хугацаанд асар их алдаа гаргасан, засгийн газар муу ажилласан гэдэг нь чухамдаа үнэн юм.  Хувьсгалт залуучууд тухайн үедээ үүний өмнөх ерөнхий сайдыг огцруулж, шинийг тавьсан юм.  Гэтэл тэр нь итгэл төрүүлсэнгүй юм» гэлээ.

    Египтэд үйл явдал хэрхэн өрнөх нь арабын ертөнцийн үйл явдлын явцаас ихэнхдээ шалгаалах болно гэж Оросын исламын шинжлэх ухаан, соёл, боловсролын сангийн  гадаад харилцаа хариуцсан  захирал Вениамин Попов тэмдэглээд «Одоо Египтэд хувьсгалын хоёр дахь шат эхлэх гэж байна. Олон нийт дахин гудамжинд гарч, цэргийнхнийг тэдний болзлыг хүлээж авахыг тулгасан. Хамгийн гол нь цэргийнхэн ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 6-р сарын сүүл үеээр болно гж мэдэгдэсэн.  Египт улс 85 сая хүн амтай. Харин арабууд  400 сая орчим. Энэ утгаараа Египт тус бүс нутгийг тодорхойлох улс мөн юм» гэв.

   Дотоод улс-төрийн хурцадмал байдлаас болоод Египтийн ГХЯ оросын жуулчдыг амралтын бүсээс гарч, Каир болон бусад газруудад явахгүй  байхыг  уриалсан. Түүнчлэн, аялал жуулчлалын яам жуулчины компаниудыг жуулчдад Египтийн байдлын тухай  мэдээлэхийг  хүссэн юм.