Өвлийн улиралтай хамт  монголын нийслэл Улаанбаатар хотод дээр утаан суунагладаг аж. Сүүлийн тоо баримтаар Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартаас 10-15 дахин давжээ.  Бохирдолтын 90 хувь нь гэр хороолын пийшэн, зуухаас болж  байна.

     Монголын эрх баригчид агаарын бохирдолтыг бууруулах арга хайсаар л байна. Эхлээд гэр хорооллыг цахилгаан халаагууртай болгохоор төлөвлөв. Япон, Солонгос, Хятад,Их Британи улсуудаас янз бүрийн халаалтын систем санал болгожээ. Гэхдээ тэд бүгд өртөг өндөртэй, цахилгаан их зарцуулдаг  байв.  Гэтэл монголын дундаж гэр бүл 1000   долларын үнэтэй цахилгаан халаагуур авах боломжгүй юм. Монгол гэрийг орчин үеийн дулаан хадгалдаг материалаар дулаалах өөр нэгэн саналыг ч гэр хорооллынхон хүлээж авсангүй.  Энэ тохиолдолд монгол гэр нь жинхэнэ үндэсний өнгө төрх болон үүрэг зориулалтаа  алдах юм.

   Саяхан Улаанбаатар хотын  экологийн гол асуудлыг шийдвэрлэх саналыг Эрхүүгийн “Термостат” үйлдвэрийн ажилтнууд санал болгожээ.  Энд “ дулаан дээврийн ” тухай яригдах юм. “Термостат”-ын захирал Игорь Шелехов яриихдаа «Гэр бол ямарч дуулаалганы үед түүний дулаан гэрийн голд  төвлөрхөөр хийгдсэн нь хэн бүхэнд тодорхой. Бусад хэсэгт нь 18, хэм байхад, гол хэсэгтээ 30 хүртэл хэм байх жишээтэй.  Жинхэндээ “дээврийн дулаалга” гэж яриад байгаа зүйл маань бол дулаан туурга л юм. Түүний дотор байгаа дулаан хадгалагч материалаар  хөнгөн цагаан түгээгчээр дулаан гарч, гэрийг дулаацуулна.  Энэ төхөөрөмжинд  бие даасан халаагуур байдаг. Хэрвээ гадаа-10 С байвал, тэр нь бага эрчим хүч хэрэглэнэ. -40 С хүрхэд илүү хэрэглэх болно.   Энэ туургыг хэрэглэхдээ  зүгээр жирийн розетканд залгана» гэлээ.

   “Термостат”-ын ажилтнууд намрын улирал эхлэхэд монголын нийслэлд энэхүү төхөөрөмжийг өргөн барьжээ. Эрхүүгийн инженерүүдийн бүтээл таалагджээ. Одоо Улаанбаатар хотод “ дулаан дээврийн ” эхний ээлж ирээд байна. «Одоогийн байдлаар манай ажилтнууд Улаанбаатарын 40-н гэрт энэнхүү төхөөрөмжийг суулгаж байна. Нэг төхөөрөмж нь 150 долларын өртөгтэй.  Өвөл болж туршилтын журмаар дулааны шинэ төхөөрөмж тавьсан иргэд сэтгэл хангалуун байна. Эрхүүгийн инженерүүдийн шинэ бүтээлийг нийтийн журмаар монгол гэрт суурилуулах» гэж Игорь Шелехов хэллээ.

   Улаанбаатар хотын  гэр хорооллыг дулаанаар хангахын тулд мэргэжилтнүүдийн тооцоолсноор 150 мянган “ дулаан дээвэр” шаардагдах аж.