Малайзийн нийслэлд “Цэргийн гэмт хэргийн шүүх хурал” АНУ-ын ерөнхийлөгч асан  бага Жорж Буш, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр нарыг 2003 онд Иракад цэрэг оруулсан “гэмт хэргийн буруутан” гэж үзжээ.  “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр, цэргийн шүүх  Буш болон Блэрийн эсрэг цэргийн гэмт хэргийг ойрын үед хэлэлцэх аж. Агентлагийн мэдээлснээр,  малайзийн идэвхтэнүүд тэдгээр хүмүүст “бэлэгдлийн шүүх хурлын  “тухай мэдээллийг илгээгээд байгаа ч, хариу аваагүй байна. Бэлэгдлийн шүүх хурал нь Малайзид тус улсын ерөнхий сайд Махатхира Мухаммадын ивээл дор  Буш, Блэр нарын хэргийг хэхэлцэхээр тусгайлан байгуулагджээ.