Израилийн зарласан палестины эзлэгдсэн газар нутаг дээр шинэ суурин барих төлөвлөгөө нь олон улсын эрхийг зөрчиж байна. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа мэдэгдэв. Ийм алхамууд нь “энх тайван руу чиглэсэн хүчин  чармайлтуудыг ”унагаж байгааа бөгөөд гүнээ түгшээж байна” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлээ.  Пан Ги Мун Нетаньяхуг “Гаалийн болон бусад татваруудаас олж буй орлогуудаа  Палестины бие даасан хөрөнгөний данс руу нэн даруй шилжүүлэхийг ” уриалжээ.