Киргизийн Манас хотод байгаа  АНУ-ын цэргийн бааз америкчуудтай хийсэн  гэрээний хугацаа дуусах 2014 он хүртэл үлдэх  болно гэж мягмар гаригт ерөнхийлөгч Отунбаева мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, тэрээр тус баазыг иргэний болгож өөрчлөх саналыг сайшааж байсан юм. Отунбаевагийн ярьснаар, одоогийн байдлаар Афганистанд болж байгаа үйл явдлаас үүдэн Манас нь чухал ач холбогдолтой гэв. Киргизийн  Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ерөнхий сайд  Алмазбек Атамбаев үүний өмнө мэдэгдэхдээ, америкийн цэргийн баазыг тус улсаас гаргах шаардлагатай гэсэн юм.  Тэр өөрийн байр сууриа тайлбарлахдаа АНУ-ын цэргийн бааз  нь тус улсын сонирхолд үл нийцнэ. Тэгээд ямар нэгэн улс энэ бааз руу хариу цохилт хийхийг хүсэхгүй гэж цохон тэмдэглэжээ. Ингэхдээ одоогийн байгаа гэрээнүүд нь хатуу мөрдөгдөх болно гэж мэдэгдсэн юм.