Египтийн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн фельдмаршал Мухаммед Хусейн Тантауигийн амлалтууд Каирын жагсагчдын санаа бодлыг өөрчилж чадсангүй. Жагсагчид цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн шөнийн турш үргэлжлэв. Өнөө өглөө шинэ давалгааны золиос бас нэг хүн болжээ. Гудамжны мөргөлдөөний улмаас шинээр 37 хүн  нэрвэгдээд байна гэж Рейтер агентлаг уламжилжээ. Сая фельдмаршал Тантауи нийт үндэстэндээ хандан Исам Шарафын засгийн газар огцрох болсон тухай мэдэгджээ.Тэрчлэн  Тантауи мэдэгдэхдээ цэргийнхэнд засгийн эрхэнд байх хэрэггүй  бөгөөд  хэрвээ ард түмний санал асуулгаар үүнийг шийдвэл тэд огцроход бэлэн гэв.  Тэрээр 2012 оны 6-р сарын 30-нд Цэргийн зөвлөл ерөнхийлөгчийн сонгууль зохион явуулж, дара нь засгийн эрхийг иргэний удирдлагад шилжүүлэх болно гэж амлав. Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн тэмдэглэхдээ, Египтийн парламентын сонгууль төлөвлөж байсны дагуу  ирэх даваа гаригт эхэлнэ . Гэхдээ энэ нь байдлыг сайжруулж чадсангүй. Тантауигийн үг хэлэх үеэр болон дараа нь түүн рүү жагсагчдын ихэнхи нь  дайрч, цагдаагийнханд үл дийлдэж байв.  Сөрөг хүчнийхэн цэргийнхнийг засгийн эрхээс нэн даруй явахыг шаардаж байна. Египтийн залуучууд цэргийн удидлагын оронд МАГАТЭ-гийн ерөнхийлөгч асан Мухаммед аль-Барадей тэргүүтэй  нэр дэвшигчдийг   “ерөнхийлөгчийн зөвлөлд” байлгахыг хүсч байна.  Жагсагчид, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн  Александрия, Исмаил, Порт-Саид, Кен болон Египтийн бусад хотуудад гарчээ.