Оросын парламентын доод танхим - Төрийн дум өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс байгуулах тухай гэрээг батлав. Орос, Белорус,Казахстаны ерөнхийлөгч нар баасан гаригт гурван орны үндэсний дээрх эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага  - Нэгдсэн эдийн засгийн комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.  Комисс нь 2012 оны 1-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлэх Евразийн эдийн засгийн орон зайтай хамт ажилдаа орох ёстой юм.  Тэрхүү  байгууллага нь өнгөрсөн 7-р сарын 1-н хүртэл байсан  Гаалийн холбооны оронд бий болсон юм. Нэгдсэн эдийн засгийн комиссийг дөрвөн жилийн хугацаатай Оросын одоогийн аж үйлдвэрийн сайд Виктор Христенко тэргүүлэх юм.