Орос улс АНУ-ын Ираны эсрэг хоригийг чангаруулах  арга хэмжээ нь хэрэгжих боломжгүй бөгөөд олон улсын эрхэнд нийцэхгүй гэж мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Тегераныг дарамт шахалтанд ийм маягаар оруулах нь салбарын шийдвэрлэх асуудлыг  дэлгэрүүлэхгүй байх хүрээнээс хальж байна гэжээ.

   Даваа гаригт АНУ ираны нефть-химийн секторын эсрэг нэг талын хоригийг   анх удаа гаргасан юм. Хар дансанд нэгэн зэрэг тус улсын арван компани жагсчээ. Тус улсыг бараа таваар, үйлчилгээ болон технологийн тусламж үзүүлэхэд хориг тавьжээ.  Ирантай нефть-химийн салбарт хамтарч байгаа гуравдагч орнуудад хориг бас хамааралтай аж.  Ийм учраас Оросын ГХЯ-ны мэдэгдэлд эдгээр нутаг орноос хальсан арга хэмжээнүүд нь олон улсын эрх зүйн үүднээс хэрэгжих боломжгүй юм гэжээ. Москвагийн  Олон улсын харицааны дээд  сургуулийн дорно-дахины  тэнхимийн шинжээч Сергей Дружиловскийн үзэж байгаагаар Тегераны эсрэг хоригийг чангатгасан явдал нь гэнэтийн бус юм. «АНУ урьдын адил Ираныг шахалтанд оруулсаар байна. Энэ дэглэмийг АНУ устгахыг оролдож байна. Хэдэн удаа цохих хэрэгтэй болнов, тэдий чинээ түүн рүү цохих бололтой. Иран  бүгдэд дуулдахаар түүний нөөц дууссан  гэж хашгиртал түүнийг цохисоор л байх болно. Ийм явдал өнөөдөр ч, маргааш ч гарахгүй» гэж Сергей Дружиловский хэллээ.

    Хоригийг  чангатгасан нь оросын компаниудыг хөндөхгүй гэж Америкийн тал мэдэгдлээ. Энэ мэдээллийг Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Владимир Сажин тайлбарлахдаа «Орос-Ираны хэлхээ  холбоо нь одоогийн  хоригууд хоёр орны сонирхолд нөлөөлөх төдий биш юм. Гэхдээ ирээдүйн төслүүд болох – хамтран ажиллах Санамж бичиг, ялангуяа нефть-химийн салбарт  бий.  Харин өнөөдрийн хувьд бол эдгээр хоригууд  нь бидэнд огт нөлөөгүй юм. Миний мэдэхээр Канад, Их Британий  дэмжлэгтэй АНУ-ын хориг тавьсан компаниудын нэрсийн жагсаалтанд   Оросын дэмжлэгтэй компаниуд үгүй» гэлээ.

     Нөгөөтэйгүүр, Ирантай холбоотой   Өрнөдийнхний байр суурийг чангатгасан  явдал нь дэлхийн  нефтийн зах зээл дээр сөргөөр нөлөөлж болох юм гэж Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан  Андрей Володин тэмдэглээд «Иран ийм хоригуудад дасчихсан, тэр ийм дэглэмд нилээд удаан амьдарч байна. Тиймээс хоригийг чангатгасан байдал нь тус улсын нийтлэг  эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Харин Олон улсын эрчим хүчний зах зээл Өрнөдийнхний Ирантай, Сиритэй  явуулж байгаа  болгоомжгүй  үйл ажиллагаанаас болж  магадгүй  тэнцвэрээ алдаж мэдэх юм» гэлээ. 

    Канад, Их Британий дэмжлэгтэй  АНУ-ын хоригууд нь МАГАТЭ-гийн шуугиан тарьсан  Ираны цөмийн хөтөлбөрийн илтгэлийн дараа гарсан юм. Нөгөөтэйгүүр, уг баримт бичигт нэг талын дүгнэлт үгүй бөгөөд тэр тусмаа Ираны цэргийн цөмийн боловсруулалтын тухай шууд буруушаасан зүйл үгүй юм.  Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр НҮБ-ын АЗ-ийн таван гишүүн   болон Герман улс, буулт хийн  Ираны цөмийн лавлахыг НҮБ-ын АЗ-д шилжүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.  Тэр баримтууд нь МАГАТЭ-д үлдэсэн.  Харин агентлаг нь Тегерантай үргэлжлүүлэн ажиллах юм. Түүнчлэн,  МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн шийдвэрээр  “Лавровын төлөвлөгөөг” хэрэгжүүлэх таатай боломж  бий болж байгаа тухай Москва  мэдэгдэсэн юм.  Тэрхүү төлөвлөгөө нь Иран МАГАТЭ-гийн  хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэдгийг сануулъя.  Өчигдрийн АНУ-ын хоригуудыг чангатгах  шийдвэр нь ГХЯ-ны мэдэгдлээр   яриа хэлэлцээнд    огтхон ч нөлөөлөхгүй юм.  Өмнө  нь тэдгээр яриа хэлэлцээг энэ оны эцэст болж магадгүй гэж хүлээж байсан юм.