Орос улсын ДХБ-д  элсэх олон жилийн түүхэн үйл хэрэг өндөрлөхөд ойртож байна. 12-р сарын 15-17-ны өдрүүдэд болох  ДХБ-ын Сайд нарын хуралдаан Орос улсыг элсүүлэх шийдвэрийг дэмжинэ гэж хүлээж байна.  2012 оны дунд үеэр Орос улс ДХБ- ын гишүүн болно. Бараа бүтэгдэхүүний үнэ буурч Оросын иргэдэд  хамгийн түрүүнд  мэдрэгдэнэ гэж Оросын ШУА-ийн  Олон улсын судалгаа шинжилгээний төвийн тэргүүн Леонид Вардомский мэдэгдээд «Манайд бараа оруулж ирэхэд нилээд бараануудад маш их өндөр татвар ноогддог. Ялангуяа, тэдгээр бараанууд нь бидний цаашид үйлдвэрлэхийг зорьж байгаа бараанууд байдаг. Тэгээд тэднийг бууруулах ёстой болоод байна.  Шилжилтийн үеийг анхааруулсан байгаа,гэхдээ тэр нь дуусна.  Тэр үед хямд  импортын бараа нь оросын зах зээл рүү ямарч саадгүй орж байх болно. Барааны үнэ 15-20 % буурна» гэв.

   Хамгийн түрүүнд Орос улсад ургадаггүй жимс, ногоо болон самар   хямдарна.  Одоогийн 15 % байгаа  гадаадад үйлдвэрлэсэн эмийн  үнэ 6,5 болтлоо буурна.  Гэр ахуйн хэрэглээний цахилгаан бараа болон цахим техник хоёр дахин хямдарна.  Компьютер болон тэдгээрийн үйлдвэрлэл болоод хамгийн энгийн хялбар баазын татваруудыг бүр мөсөн цуцлана гэж  ДХБ-д элсэх яриа хэлэлцээний үеэр оросын төлөөлөгчдийн тэргүүн,  Оросын ерөнхийлөгч  Дмитрий Медведев цохон тэмдэглээд «Өндөр технологийн барааны хувьд бол байдал янз бүр байгаа. Өндөр технологийн бараа таваарт янз бүрийн татвар ноогдуулах болно. Мэдээлийн технологийн бараанд буюу компьютер, оргтехник болон түүнтэй холбоотой бүх зүйл. Энэ бүлэгийн манай тариф дандаа чөлөөтэй байсан юм. Манай ДХБ-д нэгдэн орж байгаа нөхцөлүүд нь түүнийг тэг болтол бууруулах болзолтой юм» гэв.

   Орос улсад тарифыг бууруулахад гурван жилийг хугацаа өгөгдсөн байгаа. Ингэхдээ нилээд нарийн мэдрэмжтэй байрлалуудаар энэ үе нь 7 хүртэл жил үргэлжлэх боломжтой юм.  Тэгсэн ч нилээд хэдэн салбар өөрчлөлтийг хүлээж байна. Тухайлбал, Орос улсын аж үйлдвэрийн сайд Виктор Христенко мэдэгдэхдээ, оросын машин үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн машины үйлдвэрүүд дэлхийн худалдааны орон зайд хөл тавьж буй нь нилээд хэцүү байх болно гэжээ.

   Бусад хүмүүс гадаадаас ирэх  хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүний урсгал оросын зах зээлд уршиг тарина гэж  түгшицгээж байна.  Гэхдээ ДХБ-ын дүрмээр  улс орон аль нэгэн салбартаа туслахыг хорьдоггүй юм. Ингэхдээ энэхүү тусламжийг хэрхэн үзүүлэхэв гэдэгт орших болно гэж Хүнсний үр  тарианы  холбооны тэргүүн  Александр Корбут хэлээд «ДХБ нь ямарч оронд, хэдий ч хэмжээгээр үйл ажиллагааныхаа   тодорхой  чиглэлийг дэмжихийг зөвшөөрдөг юм. Төсвийн дэмжлэгийг хязгаарлах явдал нь тодорхой өрсөлдөх давуу тал гарч ирсэн тохиолдолд хийгддэг аж.  Өөрөөр хэлбэл, бид цагаан будааны татварыг эрс  бууруулж байна.  Гадаадаас оруулж байгаа цагаан будаа  нэмэлт  илүү давуу талтай болж байна.  Ингэхлээр манай улсын  энэ салбарт давуу тал олгохын тулд тодорхой хөрөнгийн дахин хуваарилалт хийх ёстой юм» гэлээ.

   Энэ нь усжуулалтын болон  цагаан будааны үр тариалах, цагаан будааг хадгалах, агуулах, боловсруулах хөтөлбөрүүдээр дамжуулан  хэрэгжүүлсэний дараа боломжтой юм. Цаг алдалгүй өөрийн үйлдвэрлэлийн  механизмыг байгуулж дэмжихэд асуудлын гол оршиж байна.