«Дэгжин эсгий гутал Ишимээс Амар хүртэл» үзэсгэлэн сибирийн Ишим хотын түүх-зургийн музейд нээгдлээ. Энд оросын үндэсний гуталыг дэлгэн тавьжээ. Орчин цагийн загварын эсгий гутал уламжлалт матрёшка хүүхэлдэйг шахан зайлуулж оросын хамгийн сонирхолтой бэлэг дурсгалын зүйл болов. Урт түрийтэй эсгий гутал оросын үндэсний баялаг болсон. Ийн эсгий гутлыг Х11 зууны оросын эртний утга зохиолын дурсгал «Игорийн хорооны тууж»-ад  анх дурджээ. Хахир ширүүн уур амьсгалтай Оросын  хаад ч, эгэл жирийн хүмүүс ч эсгий гутал өвөл өмсеж байсан. «Толгой өвдсөн бол эсгий гутал өмсөөд байцаатай шөл үү» гэж 1 Пётр хаан зөвлөсөн юм.

    Анхны эсгий гутал манай эрний өмнө 1У зуунд Сибирьт бий болсоныг археологийн малтлаг харуулав. Сибирийн оршин суугчид  өвөл эсгий гутал өдгөө болтол өмсөж байна. Өвлийн гуталд зориулсан олон арга хэмжээг сибирийн эсгий гутлын эх нутаг хэмээн үздэг Ишимд зохион явуулдаг  гэж хотын түүх-зургийн музейн захирал Галина Лукошина «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Х1Х зууны улаачны эсгий гутлыг манай үзэсгэлэн дээр үзүүлж байна. Сибирийн  урт  түрийтэй эсгийн гутлыг хээ угалзаар чимэглэсэн байна. Сибирийн томоохон Никольская яармаг Ишимд ажиллаж байсан. Тэр үед улаачин эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн байсан хийгээд  янз янзын барааг тэргээр яармагт авчирж байв. Мэдээжээр тэд эсгий гутал өмсөж байсан» гэлээ.

    Х1Х зууны  жирийн тариачныхаас аваад орчин цагийн загварын хүртэл янз бүрийн эсгий гутал үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна. Эдгээр нь өнгө өнгийн хатгамал хээ угалз, чимэглэлтэй богино урт  эсгий гутал билээ. Сибирийн хөдөөгийнхний гэртээ эсгий гутал хийж байсан эртний тоног төхөөрөмж үзэсгэлэн сонирхон ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж байна. Музейн ажилтнуудын гараараа хийсэн  жижигхэн эсгий гутал эрэлт хэрэгцээтэй байна. Энэ бэлэг дурсгалын зүйл ялангуяа фэн-шуй сонирхогчдод таалагдав. Хятадын сургаалын дагуу гэр бүл амгалан тайван эвтэй амьдрахын тулд гэрийн зүүн-өмнө хэсэгт хос эд байх ёстой. Эсгий гутал ийм бэлэгдэл болж таарана.

    Сибирийн эсгий гутлын наадам зургаан жил дараалан Ишимд амжилттай  явагдаж байна. Хотын түүх-зургийн музей түүнийг бас зохион байгуулдаг. Хөгжилтэй яруу сайхан өвлийн баяр орон нутгийн оршин суугчдад төдийгүй оросын ба гадаадын аялагчдад их таалагдаж байна. Эсгий гуталтай хүмүүсийн гуйлтийн уралдаанаар наадам  уламжлал ёсоор эхэлдэг. Хамгийн дэгжин эсгий гутал болон эсгий гутлыг дурдсан шилдэг явган дууг шалгаруулах тэмцээн шоугийн хөтөлбөрт багтсан. Сибирийн эсгий гутлын ээлжит наадам 2012 оны 1-р сарын 27-нд Ишимд болно.